Монгол улсын их хурлын долоо дахь удаагийн сонгууль явагдаж, үүний үр дүнд сонгогдсон 76 гишүүн өчигдөр тангараг өргөж, төр түшилцэх бүрэн эрхээ баталгаажуулсан. Тэгвэл өнөөдрөөс шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажил эхлээд байна. Юун түрүүнд шинэ засгийг толгойлох Ерөнхий сайдыг томилох шаардлагатай байсан юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг байсан ч М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайдад өөр хүний нэрийг дэвшүүлэхээр болоод байсан. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн бөгөөд МАН-ын бага хурлаар авч хэлэлцэн санал хураалт явуулаад байна. Санал хураалтын дүнгээс шалтгаалан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийднэ.
Ж.Эрдэнэбатын хувьд сангийн сайдаар ажиллаж байсан, МАН-ын шилдэг, залуу эдийн засагч гишүүдийн нэг. Тэрбээр өмнө нь мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тиймээс Ерөнхий сайдын албыг хариуцлагатай хашиж чадах болов уу гэж олон хүн харж байгаа. Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөлд Засгийн газрын тэргүүн эдийн засгийн мэргэжилтэй байвал нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, илүү үр дүнтэй ажиллах болов уу гэж олон хүн харж буй. Тэрээр Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа.
Тэрбээр 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХКомпанид нягтлан бодогч, -1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, -2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, -2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, -2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэчүүдийн төлөөлөл болж сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Долоо дахь удаагийн УИХ-ын сонгуулиар дахин Сэлэнгэ нутгаасаа сонгогдон төр түшилцэхээр болоод байгаа.

Б.Сансар
olloo.mn