Автомашины зөвшөөрлийг дараах газруудаас авна

 Улсын их баяр наадмаар автомашины зөвшөөрлийг дараах газруудаас авах юм байна.

  • "А"-400 ш /Наадмын төв комисс/
  • "ДК"-100 ш /Гадаад харилцааны яам/
  • "Ж"-100 ш /Нийслэлийн аялал жуулчлалын газар/
  • "Г"-2000ш
  • "Шар-Ү"-300 ш /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/
  • "Ногоон Ү"-700 ш /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/
  • "Улаан М"-100 ш /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/
  • "Цэнхэр М"-3000ш /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/ олгоно.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүрэн авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • "А", "ДК" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6, давхрууддаа тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийт 500 автомашины байрлуулах боломжтой
  • "Г", "Шар-Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах "Сүрүга монгол" ХХК-ийн талбайд байрлах бөгөөд "Г" зөвшөөрөлтэй 1200 автомашин, "Шар Ү" зогсоолд 300 автомашин зогсох боломжтой нийт 1500 автомашины зогсоолд байрлана
  • "Ж" Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн нийт 60 автомашины багтаамжтай зогсоолд байрлана.

Хүй долоо худагт

Хүй долоо худагт нийт 5700 автомашин байрлуулах бөгөөд үүнээс

  • "Ж" зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100,
  • "А" зөвшөөрөлтэй 100,
  • "ДК" зөвшөөрөлтэй 100,
  • Улаан "М" зөвшөөрөлтэй 100,
  • Ногоон "Ү" зөвшөөрөлтэй 700,
  • "Г",  цэнхэр "М" зөвшөөрөлтэй 3400 автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
  • "Ж", "А", "ДК", Улаан "М" зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
  • "Г", цэнхэр "М", ногоон "Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Жич:

Улаан, цэнхэр өнгө бүхий "М, ногоон "Ү" зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт
Шар "Ү" зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд
"Ж", "ДК", "А", "Г" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.