Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн дарга  боллоо

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ дахь намын бүлэг байгуулах тухай, УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд хуралдааны эхэнд УИХ дахь Монгол ардын намын бүлэг байгуулах тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулах тухай АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг уншиж танилцуулав.

УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй ажиллах бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгожээ. Есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахлан ажиллах юм байна. Бүлгийн даргыг сонгох тухай УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцуулаад УИХ дахь МАН, АН-ын бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг мэдэгдсэн юм.

Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно хэмээн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж буйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав.

Нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонголоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хамаатан 2016-07-06 07:18:36
    хамуу хаянхярваа хамуу шигээ газар аваад л байна даа
  • Зочин 2016-07-06 04:00:17
    Эрдэнэ юу гэж хуцаад байнаа, Баянголд хууль бусаар томилогдсон хамаатан саднаа төрийн албан хаагч нэрээр хамгаалаад байгаа юмуу
  • TS.Ja 2016-07-06 03:48:06
    uy ch bichih we dee