“Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг, яруу найргийн уралдаан болно

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна.

Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх орны дайны жилүүд болон Монголын хамгийн үсрэнгүй хөгжлийн үе-их бүтээн байгуулалтын он жилүүд Ю.Цэдэнбал үйл ажиллагаатай салшгүй холбоотойг шаргал түүхийн хуудас улам бүр тодрон гэрчилсээр байх билээ. Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулсан "Ю.Цэдэнбал-Монгол орон" шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлаж байна.

ТӨРӨЛ:

- Яруу найргын уралдаан

- Уран бичлэгийн уралдаан

Оролцогч нь дээрх 2 төрлөөс сонгон оролцох боломжтой. Ю.Цэдэнбал  агсаны оюун санааны их үйл хэргийг үргэлжлүүлж эх орондоо оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд таны хувь нэмэр хамгаас чухал.

НААДМЫН ЕРӨНХИЙ БОЛЗОЛ

- Уран үгийн гайхамшигийг мэдрэн түмэнд түгээгч уран бүтээлч, яруу найрагчдын өмнө нээлттэй;

- Наадамд оролцох бүтээлүүдээ (шүлэг, яруу найраг, уран бичлэг) 2016/07/08- 07/30 хооронд Ю.Цэдэнбалын академийн төв байранд биечлэн авчирч өгнө.

- Бүтээлүүдийг эхний шатанд ажлын хэсэг шалгаруулж  2-р шатанд 15 шилдэг уран бичлэг мөн 15 шүлэг, яруу найраг сонгон оролцууна.

2-р шатанд шалгарсан бүтээлүүдээс сонгон шилдэгүүдийг 2016 оны 08 сарын 10 ны дотор шалгаруулж,  2016 оны 09-р сарын 17 -ны өдөр  болох хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд хүргэж, шагнал гардуулах юм.

БУСАД ЗҮЙЛ

- Уран бичлэг нь Arial фонд, мөр хоорондын зай 1.5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн   байна;

- Уран бичлэг хуудас хязгаарлахгүй

- Шүлэг яруу найргын уралдаанд оролцогч нь гурав  хүртлэх бүтээлээр оролцоно;

- Уран бичлэгийн уралдаанд Ю.Цэдэнбал агсаны тухай шүлэг, яруу найраг зохиож бичнэ.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

- Ю.Цэдэнбал агсаны хийж бүтээж байсан цаг хугацааны тухай

ШАГНАЛЫН САН

Яруу найргын уралдаан

1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

Тусгай шагнал; Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

Уран бичлэгийн уралдаан

1-р байр Өргөмжлөл  200,000₮, Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

2-р байр Өргөмжлөл  150,000₮, дурсгалын зүйлс

3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

Нэгдүгээр шатны шалгаруулалт:

- Оролцогчдийн материалыг 2016 оны 07 сарын 31 ний хооронд  Ю.Цэдэнбалын Академийн байранд  хүлээн авч ажлын хэсэг шалгаруулна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт:

- 2016.08.10-нд Ю.Цэдэнбалын Академийн төв байранд эцсийн шатны шалгаруулалт явагдана.

ХОЛБОО БАРИХ

99197443, 98983377,  99873013,  96069369

Тусгаар тогтнолын ордон 002 тоот Ю.Цэдэнбалын Академи

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-06 07:24:37
    Энэ улс ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал зүтгэсэн хойч үед маань үлгэр дууриалал болох төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүн шүү...Ямар ч цаг үед
  •  2016-07-06 06:31:04
    Soliorold hyazgaarqui.
  • зочин 2016-07-06 05:35:23
    Хөөрхий дөө. Одоогийн удирдагчдыг бодвол өөрийн гэх өмчгүй, төрийн ажлаас өөрийг мэддэггүй, өөрийн биеийг огоорсон нэгэн бсан гэдэг
  • Цаг үе 2016-07-06 05:24:22
    тухайн цаг үеийн тохироо бүрдсэн байсан, аль ч төр цаг үеэрээ л хийдэг ажлаа хийнэ. бид нар ч бас хийж л байгаа боловч юу хийснийг ирээдүйн иргэд хэлэх байх
  • TS.Ja 2016-07-06 03:44:05
    Loohuuz guai ta namaig tvmentei orshoogooroi BI tanaar shvleg bichvvleh umsan gej bodogdloo ta uhaantai hvn namaig oilgono gedegt itgej ba uuchlaarai!!!!!...