Хотын даргыг өнөөдөр томилно
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтож, өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болов.  Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар
 
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр хотын шинэ дарга томилогдоно гэсэн үг. 

Аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ынхан хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг,  Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг томилно гэсэн  бор шувуу хэдийн нисэж эхэлсэн.

Харин иргэдийн дунд  хотын даргаар хэн ч томилогдсон бай өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг гүйцээхийг хүсэж буйгаа дуулгасаар байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-06 07:05:09
    идэж ууж цадаж ханахгүй бол хэн нь ч адил шүү бага идэж ард олноо бодоосой
  • зочин 2016-07-06 05:54:47
    за даа 60 тэрбум төгрөгөө босгоод л энэ 4 жил таарна даа. МАН юм хийнэ гэж байх ч үгүй лидэр авилгач нар гарсан даа
  • хм 2016-07-06 04:53:27
    энэ Сандуйд нь хүмүүс их дургүй юм билээ дээ
  • TS.Ja 2016-07-06 03:40:15
    Cu BA malchin bolbol deer arai ilvv medeh bh
  • зочин 2016-07-06 03:14:03
    Аль нь ч тэнцэхгүй. Бат-Үүл дарга энэ 4 жилд хотыг удирдсан бол дахиад ангайтал олон шинэ юм хийх байсан. Энэ 2 одоо байгааг арай чүү үргэлжлүүлэх гэж уханадана...
  • zochin 2016-07-06 02:49:30
    hotin darga zarchimg hatuu chaardlaga tabidag changa hun baih heregtei zaluu zorigtoi hun deer dee