Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчид
Монгол улсын их хурлын долоо дахь удаагийн сонгууль явагдаж, үүний үр дүнд сонгогдсон 76 гишүүн өчигдөр тангараг өргөж, төр түшилцэх бүрэн эрхээ баталгаажуулсан. УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу  долоодугаар сарын 04-ний өдөр  чуулган хуралдаж, УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгож бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол АН ес, МАХН нэг, бие даагч нэг гишүүн тус тус сонгогдсон. Улмаар үнэмлэхгүй олонх болсон МАН-аас УИХ-ын даргаар М.Энхболд  сонгогдон ирэх дөрвөн жилд  нэг танхимын нөхдөө тэргүүлэхээр болов. Ингээд МАН-д засгаа бүрдүүлэх дараагийн том даалгавар ирээд байна.  Өмнөх жилүүдэд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг үргэлжилж байсан ч З.Энхболдоос хойш тасарсан.

Тэгвэл МАН-ынхан ч энэ удаа энэ жишгийг халж, намын даргаа УИХ-ын даргын суудалд илүү тохирно гэж үзэв. Ингээд олон хүний таамаг өөрчлөгдөж шинэ ерөнхий сайд хэн байх вэ гэдэг таамаг дэвшүүлж эхэлсэн. Одоогоор  хэд хэдэн хүний нэр яригдаж байна.

Тухайлбал өмнөх парламентад МАН-ын бүлгийн дарга байсан С.Бямбацогт, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, Н.Энхболд нарын нэр яригдаж буй. Эх сурвалжуудын хэлснээр өчигдөр өглөө хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр яригджээ. Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж, Засгийн газрын тэргүүн болоод бусад яамдыг хэн хэн удирдах вэ гэдэг томоохон томилгоонуудаа эцэслэн шийдвэрлэнэ. Тэгвэл Ерөнхий сайдад нэр дэвшиж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг товч танилцуулъя.

С.Бямбацогт 2012-2016 оны парламентад сөрөг хүчин болж ажиллахад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Ховд нутгаасаа гурвантай сонгогдсон түүнийг нутгийн зон олон нь өндөр боловсролтой, хийж бүтээсэн зүйлтэй шинэ залуу улс төрч хэмээн ихэд үнэлдэг юм билээ. Тиймээс түүнийг Ерөнхий сайд болоход  Ховдынхон хамгийн их баярлах биз ээ. Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлыг хашдаг юм. Түүний хувьд нам дотроо нэр хүнд сайтай бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд намынхаа дуу хоолой болж, сайн ажилласан хэмээн журмын нөхөд нь үнэлдэг тул Ерөнхий сайд хийхэд дургүйцэх хүн гарахгүй болов уу.

Ж.Эрдэнэбат Сэлэнгэ нутгаасаа хоёронтой УИХ-д суух эрх өвөртөлсөн. Түүний хувьд сангийн сайдаар ажиллаж байсан, МАН-ын шилдэг, залуу эдийн засагч гишүүдийн нэг. Тэрбээр өмнө нь мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тиймээс  Ерөнхий сайдын албыг хариуцлагатай хашиж чадах болов уу  гэж олон хүн харж байгаа. Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөлд Засгийн газрын тэргүүн эдийн засгийн мэргэжилтэй  байвал нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, илүү үр дүнтэй ажиллах болов уу гэж олон хүн харж буй. Тэрээр Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. 

Н.Энхболд түүний хувьд тав дахь удаагаа төр түшилцэхээр  сонгогдоод буй МАН-ын туршлагатай, харьцангуй нэр цэвэр улс төрчийн нэг. Таван удаа сонгогдон ажиллахдаа УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албыг хашиж ирсэн. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын төвшний өндөр дээд албан тушаалуудад хангалттай олон жил ажилласан учраас Ерөнхий сайдаар ажиллахад болохгүй гэх газаргүй гэж үзэх хүн олон байна. 

Ямартай ч эдгээр таамгууд өнөөдөр МАН-ын бага хурлаар тодорхой болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2016-07-07 00:19:00
    дуулгавартай утсан хүүхэлдэй байж чадах хүнээ л сонгов уу даа..............................
    202.21.116.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen tuluu  2016-07-06 03:45:48
    Shine zaluu huniig tawij siireg uhaanaar asuudaliig shiideh ni deer bol uu gj harah yum N.Enkhbold argagui sain uls turch tehdee zaluu hund uud haalga neej ogoj...
    202.131.236.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-07-06 03:30:00
    Ene nuhtsul hamgiin sain huvilbar ni Nyamaagiin ENKHBOLD yum uu daa. Naad 2 ni tuunii derged joldohoor bn daa
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • hg 2016-07-06 03:14:31
    n.Erdenebat
    202.179.29.147
    Мэдэгдсэн Хариулах
  • дээгий 2016-07-06 02:56:14
    Cү.Батболдыгоо болгох хэрэгтэй дээ.
    202.21.116.108
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch  2016-07-06 02:50:50
    Н.Энхболдыг дэмжиж байнаа нөгөө 2-нь энэ хүний хаана нь ч хүрэхгүй шүү
    202.131.228.131
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2016-07-06 02:17:45
    ЕРӨНХИЙ САЙД ГЭДЭГ ХҮН НЭГ ТАЛААС ОЛОН УЛСАД ТАНИГДСАН БАЙХ ??? НӨГӨӨ ТАЛААР намын дотрох ашиг сонирхолыг зохицуулж чадах зангарагтай байх??? ХЭРЭГТЭЙДЭЭ ???
    202.9.40.183
    Мэдэгдсэн Хариулах
  • fg 2016-07-06 01:50:49
    Uvsin hurelbaatar ilyy de
    150.129.140.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-06 01:37:29
    Enkhbold darga ny hamaagui deer, yadaj diplomatch, es zuitei, olon chuhal hariutslagatai alba hashij yavsan hun ,Bayambatsogtiin huvd bol arai seruudne,
    103.26.193.160
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2016-07-06 02:23:21
      tov aimgiinhan davrad baigaarai Enhtovshin helsen ard tumen bid ch harj baigaa shu. Dan tov aimgiinhnaar udirduulahaar bolovson huchnii hoosrold orogui shu
      202.21.117.210
      Мэдэгдсэн Хариулах
  • ggg 2016-07-06 01:28:22
    byambatsogt,erdenebat 2 bol boloogueee said l hiihed taarna ene 4 jil bol, yurunhii saidad ariaa l juldana, harin N.ENKHBOLD,ENKHTUVSHIN, LUNDEE naraas songoroi...
    203.169.48.131
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-07-06 01:27:16
    j erdenebat bolox l ym
    150.129.141.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsogo 2016-07-06 01:26:00
    N.Enkhbold zasgiin gazart ajillaj baisan turshlagatai uls torch. Busad 2 turshlaga dutna.
    150.129.143.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-07-06 01:22:41
    Ж.Эрдэнэбатыг дэмжиж байна. Эдийн засагч хүнээр унасан эдийн засгаа хөл дээр нь босгох хэрэгтэй
    202.170.66.204
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-07-06 01:17:24
    C.Byambatsogtiig demjij baina. Ter ene udaagiin songuuliin ur dung bii bolgohod golloh uureg guitsetgej achaa uursen. Ter sorog huchin baihda sain ajilsan
    202.21.117.210
    Мэдэгдсэн Хариулах