
11:00 цагт: АСЕМ-ын Мэдээллийн төвд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Пума Империал зочид буудалд Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ-аас эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайд сонгогдох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
13:00 цагт: МХБХ-ны байранд өнгөрөгч сарын 27-ний өдөр Гуам улсыг зорьсон манай шигшээ баг 6-р сарын 30-нд "Макао"-тай 2:2-оор тэнцэж, энэ сарын 2-нд Тайвань улсын шигшээ багт 2:0-ээр хожигдсон. Хэдий хэсгээс шалгарах боломжгүй болсон ч өчигдөр Умард Марианы Аралыг 8:0-ээр бут ниргэж түүхэн амжилт тогтоосон талаар Монголын шигшээ багын тамирчид мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд Мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.
olloo.mn