АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдөр эхэлнэ. Чуулган энэ сарын 6-10-ны хооронд үргэлжлэх юм.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох юм байна. Олон улсын төлөөлөгчдийн хувьд 3000 гаруй залуусаас шигшигдсэн манлайлагчид гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Чуулган өнөөдөр эхэлнэ. Харин албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш өглөө 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд  болох юм. Чуулганы нээлтэнд оролцох хүсэлтэй залуусыг өнгөрөгч даваа гарагаас эхлэн нээлттэй бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэхийн тулд өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа [email protected] хаягаар ирүүлэхэд болох аж.

Залуус энэ удаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэсэн үндсэн дөрвөн сэдвээр өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлийг хайх юм байна. Ингээд тодорхой үр дүнд хүрч, түүнийгээ АСЕМ-ын дээд түвшний уулзалтад гаргаж тавих учиртай.

Энэ удаад Монголыг зорин ирсэн залууст түүх соёл, эртний монголчуудын аж амьдралын түүхээс сонирхуулахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн Чингис хааны хөшөө дурсгал, Цонжин болдог гээд түүх, соёлын олон газрыг сонирхуулахаар төлөвлөсөн байна. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн монгол залуусын хэв маягтай танилцуулах төлөвлөгөөг ч хөтөлбөртөө багтаажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyloo 2016-07-06 02:44:29
    Манай томчуул айлчлал нэрээр их зугаалсны гор гарч АСЕМ-ыханы тулгалтад орж аргагүйн эрхэнд гарлага ихтэй атлаа асуудал шийддэггүй энэ хурлыг авав уу. Дефол...