XIV Далай ламын төрсөн өдөр тохиож байна

1935.07.06-ны өдөр энэрэл, айлдлын их эзэн, Жанрайсиг бурханы амьд хувилгаан Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Төвдийн Амдо мужийн жижиг Дагцэр /Хүрхрэгч бар/ хэмээх тосгонд эгэл тариачин айлын гэрт лагшин мэндэлжээ. Түүнд эцэг, эх нь Лхам Дондүв нэр өгсөн ба энэ нь угтаа "Тусыг бүтээгч охин тэнгэр" гэсэн утгатай ажээ. Дагцэр тосгон бол уулын орой дээр орших жижиг даржин суурин бөгөөд уулын орой дээрээс доош өргөн хөндий цэлийн харагдана.


Лхам Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед Далай ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас илгээсэн ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII Далай лам Түвдэнжамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшны тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан байсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. Төвдийн зүүн талд орших ариун Лхам цо нуурын усанд түүний мэлмийн өмнө төвд цагаан толгойн "А", "Га", "Ма" гэсэн гурван үсэг маш тодорхой урган гарч үзэгджээ. Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр хийдийн дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэр "А" үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байгаа юм гэж итгэн хайгуулын багийг тийш илгээсэн байна.

Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц хэрвээ "А" үсэг Амдог зааж байгаа бол "Га" үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Яагаад гэвэл Гүмбүм хийд гурван давхар алтан, оюу шиг ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд нөгөө уул болон хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Чэвцан Ринбүүчи зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.

Хүүхэд түүнийг таниад "Сэрагийн лам, Сэрагийн лам" гэж хашгирсан аж. Сэра бол Чэвцан Ринбүүчигийн хийд юм. Маргааш өдөр нь тэд нар явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII-р Далай ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчирав. Тухай бүрт балчир хүү XIII-р Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон "энэ минийх, энэ миний юм" гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэжээ.

Удалгүй Дагцэр тосгоны балчир хүүг шинэ Далай ламаар тодруулав.
 

Далай ламын Мянганы сургаалиас

1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3-н зарчимыг мөрд.

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай.

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур, суурь мөн.

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм.

13. Газар дэлхийтэй эелдэг харьц.

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч.

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.

16. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой.

Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за!


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-06 07:32:45
    Далай лам та урт урдаан наслаж, мэргэн сургаалиа айлдаж бид бүгдийгээ баярлуулаарай
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • ум 2016-07-06 04:50:39
    Далай багш минь урт насалж, буддын нэн ялангуяа их хөлгөн, очирт тарнийн шашныг өнөд дэлгэрүүлэх үйлс нь дэлгэрч байх болтугай.
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах
  • d.batbayar 2016-07-06 03:23:24
    yrt nasalj ydaan jargaarai ta
    103.212.119.48
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetseg 2016-07-06 01:20:02
    mergen bagsh ta urt nasalj udaan jarga.
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-06 01:07:59
    Мэргэн сургаалийг тань шимтэн уншлаа, та урт наслаарай, энгийн юм хамгийн гайхамшиг байдаг, айргаа их ууж, арихаа бага уугаарай гэсэн таны сургаалийг дамжжулья
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-06 01:05:20
    урт наслаж сүсэгтэн олноо итгэлээр дүүрэн байлгаасай
    202.21.100.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Odnoo 2016-07-06 00:53:02
    Saihan bagsh mini ta urt naslah boltugai
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах