Элсэлт ба мэргэжил сонголт
Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа хүүхдүүд авсан оноондоо дүйцүүлж сургуулиа сонгох алхам хийдэг билээ. Энэ жил ЕБС-ийг 37200  хүүхэд төгсөж, ЭЕШ-ыг өгсөн. Эдгээр өдрүүдэд элсэгчид суралцахыг хүссэн мэргэжлийнхээ дагуу сургуулиудад бүртгүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Төрийн өмчийн их сургуулиуд болоод зарим хувийн хэвшлийн сургуулиуд цахимаар бүртгэлээ хийж байгаа нь цаг зав хэмнэж байгааг эцэг эхчүүд хэлж байна. 

Энэ жилийн хувьд ихэнх сургуулийн босго оноо 400-500 байгаа юм. МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долоодугаар сарын 2-5-ныг хүртэл үргэлжилж дууссан бол магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долоодугаар сарын 1-нээс идэвхжиж эхэлсэн.

Хувийн хэвшлийн зарим сургууль ирэх наймдугаар сарын 20-ноос хойш нэмэлт элсэлтээ зарлаж, цөөхөн хүүхэд элсүүлэх аж. Тэгвэл элсэгчдийн босго оноо мэргэжлээсээ шалтгаалаад харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн багадаа 400-гаас эхэлж байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хувьд босго оноо өнгөрсөн жил 560-аас дээш байхаар зааж байсан. Харин энэ жил хэмжээст оноо хөтөлбөр тус бүрд 400 байхаар заажээ. 

МУИС-ийн хувьд босго онооны хувьд, суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиададэхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх юм байна.

Түүнчлэн БХИС-ийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-д 500-аас доошгүй, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь 480-аас доошгүй хэмжээст оноо авсан байх шаардлагатай аж.

Харин ХААИС, СУИС, СЭЗДС-ийн босго оноо урьд жилүүдийнхээс өндөрсчээ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн босго оноо 400-500 хооронд байгаа бол Бизнес удирдлага эдийн засгийн чиглэлийн хөтөлбөрийн босго оноо 600 болж нэмэгджээ.

Мөн мэргэжлийн ур чадвар шаардсан, нэмэлт шалгалттай ангиудын ихэнх нь хэмжээст оноогоо 600-800 байхаар заасан байна.

Ямартай ч   томоохон сургуулиуд босго оноогоо ийнхүү зааж өгч, бүртгэлээ явуулж байна. Тэгвэл ямар сургуульд сурах нь чухал бус ямар мэргэжил сонгох нь чухал гэдгийг судалгааны байгууллагынхан хэлж байна.

Сvvлийн  жилүүдэд ЕБС-ийг жилдээ улсын хэмжээнд төгсөж байгаа хүүхдүүдийн нь 80% нь дээд сургуулийн хаалга татаж байна. Харин ямар мэргэжлээр аль сургуульд орж байгаагаа тухайн үедээ төдийлөн ойлгоогvй. Мөн чанартаа ойлгох ч шаардлага байхгvй юм. Яагаад ойлгох шаардлагагvй гэж, тэд тэгээд ямар зорилготой сурч байгаа юм бэ? Монголчуудын тамын тогооны vлгэрийн сонгодог жишээ хэн нэгний ард vлдэхгvй юм шvv гэсэн хvvхдийн гэнэн сэтгэл дээр эцэг эхийн атаа хорсол нэмэгдэхээр их сургуулийн аянд мордохгvй байхын аргагvй. Тэгээд л бvгд сургуулийн хаалга татаж ямар мэргэжлээр сурах нь онц биш юм. 

Гэвч элсэн суралцсан өнөөх 80 гаруй хувийн зарим нь замын дундаас буцаж сургуулиа орхидог бол талаас илүү хувь нь сургуулиа дүүргэж, мэргэжил эзэмшин амьдралын их далайд гардаг. Тэгвэл их сургууль төгссөн 10 хүүхэд тутмын ердөө гурав нь төгсөөд шууд ажилд ордог бол бусад долоо нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн бус ажил хийдэг байна. Засгийн газраас эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг гаргасан хэдий ч эдгээр мэргэжлээр сурч буй оюутнуудын тоо төдийлөн нэмэгдээгүй байна. Үүнд авто замын барилга, бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны багш, Геологи, Гидрогеологи, Гидромеханик инженер, усны нөөц экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Гэзрын тосны хадгалалт тээвэрлэлт, Сантехник инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онолзүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан гэх мэт мэргэжлүүд байна.

Гэтэл өнөөх л эдийн засагч, хууль эрхзүйгээр сурсаар л. Зарим ТББ-аас гаргасан судалгаагаар ирэх 10 жилд эдийн засагч, хуульчаар боловсон хүчин бэлтгэхгүй байхад хүрэлцэх хэмжээний мэргэжилтэй байгааг хэлж байгаа юм. Зарим нэг нь “төгсөөд ажилд орно гэж юу байхав хэдэн жил хүлээгээд мөнгө төгрөгийг нь төлөөд гайгүй оажилд орно” гэж байхад нөгөө хэсэг нь “Би зүгээр л дипломны  төлөө сурч байна. Төгсөөд энэ мэргэжлээрээ ажиллахгүй” гэдэг.Иймэрхүү яриа өдөр бүр л оюутнуудын дунд өрнөдөг. Энэ бол тэдний ирээдүйдээ итгэх итгэл алдарсны шинж юм. Улс орноо залж, жолоодох ёстой ирээдүйн сэхээтнүүд  инэгж ярьж байхад Монголын ирээдүй яаж гэрэлтэх билээ. Тиймээс хүүхдүүдийг арваннэгдүгээр ангид орохоор нь ирээдүйд сонгох мэргэжлийнх нь тухай ярьж эхлэх биш долоо, наймдугаар ангид байхаас эхлээд мэргэжлийн тухай ярьж ойлгуулж байх нь чухал юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Отгон жаргал 2020-01-21 11:26:22
    Төмөр замаар яамар шалгалт өгөх бэ хэлээд өгөөж
  • Чинхүслэн 2019-09-17 09:05:53
    Aliva neg injener bolhod ymr hichel songodog ve ЕБС-d
    66.181.161.54
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-15 05:29:50
    хүний нөөцөөр сурахын тулд ямар хичээлүүдийг сонгох вэ. аль сургууль дээр вэ
    202.179.27.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Дамдин 2019-03-30 20:30:44
    Замын инженер болохын тулд ямар хичээл сонгох естой вэ
  • Odonchimeg 2018-03-16 09:31:42
    Ene jiliin bosgo onoo hed we baga angiin bagsh bolhin tuld ymar hicheelvvdeer ogsn bh ystoi we hariu
  • batenkh 2018-02-22 05:19:25
    setgel zuich bolhod yamr shalgalt ugdgiin bol heleed uguuj
    • Зочин 2018-11-21 08:22:27
      Англи хэл ба Нийгэмийн ухаан маш их сайн байх хэрэгтэй! Англи хэл 50 байхад хангалттай Нийгэм 70
  • hodoo aj ahuin ih surguuliin gaaliin hor 2018-01-23 13:48:55
    bayrllaa