Үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Улсын маань нийслэл Улаанбаатар нэг үеэ бодвол хөгжиж л байна. Өндөр сайхан дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд хаа сайгүй. Тав алхаад л зоогийн газар, баар ресторан, дэлгүүр хоршоо бий. Гэвч энд нэг л зүйл дутуу. Юу вэ хэмээвээс 00 буюу ариун цэврийн өрөө. Томоохон супермаркетад орж үйлчлүүлэх зуураа ариун цэврийн өрөө хаана байгааг асуухад “Манайд 00 байхгүй” гэж хариулах нь энүүхэнд. Худалдагч, ажилтнууд нь ч хаана бие засдаг юм бүү мэд. Ямар ч байсан ийм хариулт сонсоод өнөөх цоожтой хаалга мөргөнө гэдэгтэй агаар нэг зүйл болно.
 
Дараагийн алхам, баар, энд орж үйлчлүүлээгүй хүн бол “төлбөр” төлөхөөс өөр аргагүй. Тиймээс л 00 гэдэг манайхны тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Угтаа бол манайхаас өөр оронд үйлчлүүлэгчээсээ 00-ын төлбөр нэхдэггүй. Дээрээс нь үйлчилгээний байгууллага болон олон нийтийн газрууд, захуудын 00 гэж авах юм байхгүй. Манайд ирсэн жуулчид бие засах газар олдохгүй нь үнэхээр бэрхшээлтэй байлаа гэж зовлон тоочдогтой нэгэн адил хөдөөнөөс ирсэн хүмүүс ч үүнийг хэлдэг.
 
Тэр байтугай хотын оршин суугчид гэр, ажлаасаа тав алхаад л бие засах газаргүйн зовлонг амсана. Гадуур явж байгаад ариун цэврийн өрөө орох шаардлагатай болсон хүмүүст гэр хүртлээ давсгаа чинэрүүлэн тэвчих, эсвэл шингэн зүйл бага уух гэсэн хоёрхон сонголт л үлдэнэ. Амьд хүн аргатай гэгчээр зарим нь аль нэгэн ресторан, цайны газраар үйлчлүүлээгүй атлаа, мөнгөө төлөөд аргална. Бүр болохгүй бол олны нүдэн дээр гудамжинд морь харахаас өөр аргагүй.
 
Ингээд нийслэлд өвөлдөө шээсэн бүрхүүл тогтож, зундаа шивтэр ханхалдаг болоод удаж байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүний бие бодисын солилцоонд орж, хамгийн хэрэггүй зүйлээ шээсээрээ дамжуулж гадагшлуулдаг гэдэг. Шээс эрдэс бодис, хортой бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүн агуулдаг бөгөөд хүний шээсээр дамжин гарсан хэрэгцээгүй бодисууд агаарт дэгдэн олон тооны өвчин үүсгэгч нян бактериуд бий болгож амьсгалын замын болон халдварт өвчин үүсгэдэг гэнэ билээ.
 
Дээрээс нь манайхан давсагний үрэвсэл ихтэй байдаг. Давсаг хэт томтой, давсагны хатууралтай байх нь ихэссэн гэсэн. Энэ бол өдөржин бие засахгүй явчихдагтай ч холбоотой байж мэднэ.
 
Уг нь “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-аар нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоог үгүй болгосон санагдана. Аль 2014 оноос л энэ журам хэрэгжиж эхэлсэн гэж байгаа ч өнөөдрийг хүртэл бид 00-ын төлбөр төлсөөр байгаа шүү дээ. ШӨХТГ- ынхны хэлж байгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн гэж байгаа.
 
Түүнчлэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-ын 4.18-д зааснаар үнэ төлбөргүйгээр ариун цэврийн өрөө ажиллуулах газарт үзвэр үйлчилгээ, эмнэлэг, томоохон зах, худалдааны төв, супермаркетууд хамрагдаж байгаа юм.
 
Гэтэл өнөөдөр томоохон зах, худалдааны төв, супермаркетуудын 00 бүгд төлбөртэй байна. О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа энэ байдалтай тэмцэж, бүр өөрийн биеэр очиж журмын биелэлтэд хяналт тавьж байхад дээрх газрууд 00-ын төлбөр авахаа түр зогсоосон. Гэтэл О.Магнай ажлаа хүлээлгэж өгсний дараа өнөөх 00-ууд төлбөртэй болох нь тэр. Яагаад хэрэгжүүлэх ёстой журмыг хэрэгжүүлээд явчихалгүй, нэг дарга солигдоход өөрчлөгдөх ёстой гэж. Хэдхэн хүний эрх ашгаас илүү нийслэлчүүдийн эрх ашиг том байх учиртайсан.
 
Тиймээс ШӨХТГ-ынхан ажлаа хийж эхэлмээр байна. Давсагны үрэвсэлтэй болж, хорт бодисоор амьсгалахаа одоо зогсоомоор байна. Яагаад ганц 00-ын асуудлаас болж, эрүүл мэндээрээ хохирох гэж. Хэрвээ 00-ын асуудлаа шийдэж чадахгүй бол эрүүл мэндийн зардлаа холбогдох газраас нь нэхнэ шүү.
 

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nyam 2016-07-06 09:54:05
    delguur horshoo heseh geheer 00-s bolood durgui hureed baidag um,erhiin emneleg,bahk geed yag uilchleh ystoi gazaruud ni uneheer hetsuu,
  • irgen 2016-07-06 02:45:40
    yun magnai sagnai ve ??? mani hun songuulid yalagdchaad shees ni hureed baigaan baih da. SHOHTG-ig oorteige holboj bichhee boli shouchin zombi
  • зочин 2016-07-06 02:37:36
    бөхийн өргөөнд юм үзэлээ.20000₮-р.00-д орох гэтэл мөнгө нэхэж байна.энэ чинь үйлчилгээ юу.
  • Зочин 2016-07-06 01:12:04
    хааны албанаас хасны алба гэсэн үг байдгийг мэдэх үү, үүнийг Монголчууд хаа хамаагүй бие засч болно гэж буруу ойлгоод байгаа юм, харин 00 шийд гэж ойлгох хэрэг...
  • Zulaa 2016-07-06 00:26:31
    Yag zuv ariun tsevriin bol uneheer asuudaltai. Undesnii tsetserlegt hureelengiin 00 bss denduu. Bio 00 uner tanar ahiu muutai.