Аймгуудын цагдаагийн дарга нарт үүрэг өглөө
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран аялал зугаалга, баяр наадам, Ази-Европийн хамтын ажиллагааны 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-тай холбоотойгоор замын хөдөлгөөн ихсэх, ачаалал үүсэх, зам тээврийн осол ихээр гарч болзошгүй 12 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах зохицуулагч нартай онлайнаар холбогдож үүрэг чиглэл өглөө.

Амралт зугаалгын улирал эхэлж орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг ихээр гарч хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа, иргэд хөдөө орон нутагт зорчих үед болон баяр наадмын үеүүдэд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг аюулгүй, хурдан шуурхай зохицуулах чиглэлээр үүрэг даалгавар өгч, санал хүсэлтийг нь сонсож мэдээлэл солилцон ажиллалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.