
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, үдээс өмнөх хуралдаанаар гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг томилсон. Анхдугаар чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэж, бүлгийн хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй 2016-2020 оны парламентад ажиллах юм.
Б.Сансар
olloo.mn