АТГ: Шинээр сонгогдсон гишүүд 30 хоногийн дотор ХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаар зарлигаар Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр товлон зарлагдсан бөгөөд Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан нэр дэвшигчид тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх тул тухайн өдрөөс хойш 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-07-05 17:12:08
    Ulaan tsaim batalgaa barimttai bayartsogtiig shalgaj chadaagui baij . Ene hurungu orlogiin meduuleg avaad yah ym? ATG buulgaval taarna
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-05 08:53:37
    Энэ нэг хэлбэрийн төдий цаасны цуглуулга байх юм даа, одоо яая гэхэвдээ хуультай ухаантай юм бол бие биеэ хуураад л явж байхаас
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • бүртгэж яах юм хэнд хэрэгтэй юм  2016-07-05 08:39:08
    АТГ газар гэж одоо хэрэггүй болжээ тэмцэж чадахгүй байж тэмцдэг газар гэж андуу нэр өгчээ ААГ буюу авилгачдыг авардаг гэвэл зохино.
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах