Ц.Элбэгдорж: Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын анхдугаар чуулганыг нээлтэд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт иргэд сонгогчид оо,

УИХ-д шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна.

Сонгуулийн шат шатны байгууллага сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргаж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон гэж үзсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Сонгуулийн ерөнхий хорооноос өөрөөр шийдсэн гишүүний тухай мэдээлэл алга байна. Иймээс Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдуулж Та бүхний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх төрийн ёслолыг эхлүүлэхэд бэлэн болж байна.

Сонгуулийн бүх шатны байгууллага энэ удаагийн сонгуулийг эмх цэгцтэй, ил тод, хуулийн дагуу сайн зохион байгуулсныг энд тэмдэглэе. Иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц урьдхаасаа анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж давуу талаа дахин нотоллоо. Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээв.

Иргэд сонгогчдодоо өгсөн амлалт, тэдэнтэй хийсэн гэрээгээ шударгаар хэрэгжүүлж ажиллахыг сануулахын ялдамд дараахь таван зүйлийг давын өмнө тэмдэглэн хэлье.

  • УИХ-ын шинэ бүрэлдэхүүн хууль тогтоох ажлаа Төрийн албаны болон Хариуцлагын хуулийг хэлэлцэж батлахаас эхлээсэй гэж хүсэж байна.
  • УИХ-д дийлэнх олонхийн суудал авсан Монгол Ардын Нам Монгол Улсын Засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтынхаа дагуу мэргэжлийн, чадварлаг, ажил үүргийн давхардалгүй, хяналттай хариуцлагатай байхаар зохион байгуулах ёстойг хэлье.
  • Төрийн албаны бүх шатанд Төрийн албан хаагчдын мэргэшсэн, тогтвор суурьшилтай байдлыг хадгалж ажиллах зүй ёсны шаадлага гарч байгааг энд онцлон сануулъя.
  • Өмнөх Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлагын олон нийтэд хүрсэн, үр дүн хэрэгжилт нь иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудыг тасалдал хийдэлгүй үргэлжлүүлэх нь манай төрт ёсны уламжлалд нийцнэ гэдгийг зориуд цохон сануулъя.
  • Монгол Улсын уламжлалт найрсаг нээлттэй бодлогын залгамж чанар тууштай үргэлжлэх нь гарцаагүй. Үүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх энэ цаг мөчөөс хэлбэрэлтгүй нотолж ажиллахыг Та бүхнээс хүсье.

Монголын түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг бол их үүрэг хариуцлага, их нэр төр, эрхэм нийтлэг эрх ашиг юм. Үүнд Та бүхнийг тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Дээр хэлсэн зарчмуудыг удирдлага болгон УИХ-д сонгогдсон гишүүд Та бүхний бүрэн эрхийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь Монголын ард түмний хийсэн сонголтод нийцнэ гэж үзэж байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье” гэлээ.









Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR MARIA 2021-06-01 05:25:52
    Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгт...
  • Иргэн 2016-07-06 04:45:04
    Сонгууль жинхэнэ эмх цэгцгүй, бие биенээ гүтгэн доромжилсон, сурталчилгааны самбарыг нь үзэшгүй муухайгаар сүйтгэсэн, мөнгөний төлө хүүхдийн амь эрсэдсэн шүү дэ...
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-07-05 10:33:06
    Жавхлан л хамгийн гоё харагдаж байна.
    202.179.31.119
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-07-05 12:02:36
      Goe harahdah yahav vee, uhaan ... gehdee ene Naranhyy shig huvcaslaj bolohgyi !!!!!!!
      91.193.45.7
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-05 10:09:07
    Та бүхэнд юуны өмнө амжилт хүсье ажлаа сайн хийгээрэй хувийн ашиг сонирхолийн үүднээс биш улс орныхоо төлөө шударгаар ажиллахыг хүсье
    202.21.120.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-07-05 08:03:12
    chamd hamaagyi ee
    108.70.173.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-05 08:02:56
    Ерөнхийлөгч маш зөв үг хэлжээ.Юуны өмнө төрийн өндөр дээд албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг батлан гаргахыг хүсье
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-05 07:56:51
    өнөөдөр 76 хуралдав, үдээс хойшоос эхлээд Наранхүү хуралд суухгүй харж л байгаарай, захын наймаачин шиг хувцасласныг нь харахгүй юу муу хулгайч
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-05 07:46:04
    Наранхүүд цагаан цамц зангиа хоёр олдоогүй юм болов уу чи мөнгөтэй байж болно, Монгол төрийг сонгогчдоо хүндэтгэх хэрэгтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах