Хугацаандаа бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 8, 9, 10-ны өдөр бүртгэнэ.

Үндэсний бөхийн барилдааны бүртгэл дээрх өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжлэх юм. Бүртгэлд хамрагдах бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ. Мөн зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй юм байна. Мөн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 7-р сарын 8,9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэх аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-08 08:59:59
    1024 бөх барилдууснаар нэг олон чанаргүй начин л төрнө дөө, Баасанхүү шиг начин байвал ч болж л байна, Пүрэвдагва бага цолтой хүнд ойчоод луйварддагаа болиорой
  • иргэн 2016-07-05 15:05:13
    1024 бөх барилдуулах хэрэг байна уу. Бараг тал нь цэрэг байдаг. Чансаагаар нь 512 бөх л сонгож улсын наадамд барилдуулах нь зөв биш үү.
  • Зочин 2016-07-05 06:50:18
    үүнд чинь улсын цолтой пээдгэрүүд хамаардаг юмуу, заалны барилдаанд хождож ирчихээд л заваараад байдаг биздээ