М.Энхболд УИХ-ын дарга боллоо
Монгол улсын их хурлын долоо дахь удаагийн анхдугаар чуулган хуралдаж, шинэ гишүүд дөнгөж сая тангаргаа өргөж дууслаа. Дэгийн дагуу тангараг өргөсөн шинэ гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрч санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын тогтоолын төслийг  баталлаа. Үүний дараагаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.Парламентад олонх болсон МАН-аас М.Энхболдын нэрийг өргөн барилаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр Лу.Болд гишүүн танай нам сөрөг хүчин байхдаа УИХ-ын дарга намын  дарга байх ёсгүй гэдэг байр суурийг байнга илэрхийлж байсан. Одоо эрх баригч болчихоод хэлсэн ярьснаасаа буцах болсон шалтгааныг тодруулав. Үүний хариуд М.Энхболд: “Манай намын дүрэмд ялсан намын дарга УИХ-ын дарга байж болно гэж зааж өгсөн байдаг.Тиймээс манай намынхан дотроо ярилцаж, шийдвэрлэсэн  асуудал. Миний  хувьд намын нөхөдийнхөө гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх болно” гэлээ.

Үүний дараа гишүүд дэмжиж үг хэллээ. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн өмнөх парламентийн үед тогтоосон өөрт таалагдахгүй үг хэлэхээр кноп унтраадаг байдлыг бүү давтаасай хэмээн захиж хэлэв. Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн хэт олонхоороо  түрий барьж  иргэдийн эрх ашгийг зөрчсөн хууль баталж гаргахгүй байх асуудал дээр анхаарч ажиллаарай хэмээн захив. Үүний дараа Ө.Энхтүвшин гишүүн ялсан намын дарга Ерөнхий сайд болж, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой  тул миний хувьд эсэргүүцэж байна. Гэвч нам дотор яриад шийдчихсэн тул сайн ажиллахыг захиж хэлсэн. Мөн давхар дээлийн асуудал дээр баримталж байсан үзэл бодлоосоо ухарч болохгүй, ганц хоёр хүн л  давхар дээлтэй байхаас бүгд тийм байж болохгүй. Энэ асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна гэлээ.  

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт болоход 86,8 хувийн саналаар дэмжиж, М.Энхболдыг УИХ-ын даргаар томилж, тамга тэмдгийг гардуулан өглөө.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-07-05 11:19:30
    valai yum
  • ggg 2016-07-05 08:05:49
    yurunhii saidaaraaa ene enkhtuvshin, n.enkhbold, nyamdorj gesen tyrshlagtai humuuseesee songood devshuulesei ddd, bileeee
  • Жирийн ард 2016-07-05 06:24:33
    Монголын ард түмэнд дэг журам, эмх цэгц, нэгдмэл байдал хэрэгтэй энэ үед Ерөнхий сайдад хамгийн тохирох хүн нь У. Хүрэлсүх гэж бодож байна.
  • чоно 2016-07-05 06:21:24
    Чонын бэлтрэг энхболдыг үмбүү энхболдоор солиод юу өөрчлөгдөх юю болдоо
  • zochin 2016-07-05 05:52:24
    tanid mash ih haryichlagatai songuul bolloodoo eedee odor shongyi l baih n eh orniihoo toloo uragshaa dargaa ard tumen taniig songoson shuu zutgeeree
  • Mi obogt 2016-07-05 05:47:53
    Ми овогтод шурдага байхыг хүсье
  • ulaan 2016-07-05 05:41:38
    za bid ch 4 jiliig estoi enhboldoj ungruuh ni dee odoo zaragdaagui gazar bgaa bolob uu aliig abah boloo 4- jild olson amjilt budaa