Зорчигч тээврийн нэгтгэл ТӨҮГ-т -ын худалдан авалтын байдал нь Өрсөлдөөний тухай хууль, ТБОНӨХБАҮХАТХ болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаарх хяналт шалгалтыг ШӨХТГ-аас хийхэд доорх зөрчлүүд илэрчээ.

• Тус байгууллага нь жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг боловч худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу төлөвлөөгүй, худалдан авах ажиллагааны үр дүнг холбогдох байгууллагад тайлагнаагүй.

• Тендер шалгаруулалтын урилга, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудаст оруулдаггүй.

• Шатахуун худалдан авахад жилд дунджаар 10 тэрбум төгрөг баталдаг бөгөөд 2014, 2015 онуудад тендер шалгаруулалт зарлалгүй, “Алхана трейд” ХХК-аас шууд худалдан авалт хийсэн.

• “Алхана трейд” ХХК, М-Ойл Групп ХХК-тай байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийн хугацаа дууссан хэдий ч тус байгууллагын Удирдах зөвлөлөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоол гарч “2016 оны бизнес төлөвлөгөө батлагдаж, нээлттэй тендер зарлагдан гэрээ хийж хэрэгжих өдрийг хүртэлх хугацаанд шаардагдах шатахууныг 2015 онд хийгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гарсны дагуу худалдан авалтаа хийж байсан. Мөн гэрээний үнэтэй холбоотой хэсэг буюу 3.1, 3.4 дэх заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу худалдан авах ёстой үнээсээ 50 төгрөгөөр өндрөөр авсаар байгаа ба харин бөөний үнэ 1330-1380 төгрөг байна. Зах зээлийн үнээс өндөр үнээр 650,793 литр түлш худалдаж авсан байна.

• Хэрэв тус компани 2016 онд одоогийн зах зээлийн үнээр дизель түлшээ худалдан авч байсан бол дизелийн түлшний зардлаа 22 хувиар бууруулах буюу нийт 2.3 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой байсан гэсэн тооцоо гарч байна.

• “Алхана трейд” ХХК-тай Шатахуун худалдан авах тухай 14-1749 тоот гэрээг 2014 оны 11 сарын 1-нд байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний 3.4 дахь заалт буюу барааны үнэтэй холбоотой заалтыг мөрдөж ажиллааагүй байна.

• Эко түлшийг Угсраа автобусанд зориулж М-Ойл групп ХХК-аас худалдаж авдаг бөгөөд мөн л гэрээний үнэтэй холбоотой заалт болох 4.3-ыг мөрдөж ажиллаагүй байна.

Тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд нь дизель түлшний дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай холбогдуулж түлшний үнийг бууруулах талаар ямар нэгэн асуудлыг нийлүүлэгч талд огт хөндөж тавиагүй, тодорхой арга хэмжээ аваагүй байна. Энэ нь тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүйг харуулж байгаа тул хяналт шалгалтын дүн болон холбогдох материалуудыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж байна.
 

Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг тогтоолоо


Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг дараахи зах зээлүүдэд хийж ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

• Баяжуулсан коксжих нүүрс экспорлох зах зээлд “Энержи ресурс” ХХК;

• Түүхий коксжих нүүрс экспортлох зах зээлд “Эрдэнэс тавантолгой” ХК;

• Сул коксжих нүүрс экспортлох зах зээлд “Монголын алт” ХХК, “Өсөх-Зоос” ХХК;

• Эрчим хүчний хүрэн нүүрс экспортлох зах зээлд “Монголын алт” ХХК;

• Увс аймгийн зах зээлд “Хотгор” ХХК;

• Спортын контент нийлүүлэгч “SPS HD” ХХК-г тус тус тогтоолоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.