Яг одоо Төрийн ордонд АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтарсан мэдээлэл хийж байна. Тэд энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэн, шинэ УИХ-ын гишүүдийг тангараг өргөхөөс өмнө маргаантай асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа юм.
З.Энхболд энэ талаар хэлэхдээ “Бид сонгуулийн шөнө хүлээн зөвшөөрч тахимаа өгсөн. Харин тахим авахдаа хууль зөрчиж болохгүй. Дөрвөн төрлийн хуулийн зөрчил гарсан. Хамгийн том хуулийн зөрчил бол төрийн албыг худалдаж авах гэсэн 60 тэрбум төгрөгийн асуудал. Хуулийн байгууллага таг чиг байна, энэ асуудал. 18 мянган хүн өөрийн биеэр очихгүйгээр өөр тойрогт саналаа өгсөн байна. Архангай, Увс, Хөвсгөл, Увс аймгийн сонгогчдын саналыг Улаанбаатар хотын сонгогчид очиж өөрчилсөн байна. Энэ бүх зөрчлийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэсний дараагаар гишүүд тангаргаа өгөх нь зүйтэй. Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай гэдэг хамгийн наад захын баримтыг та бүхэнд үзүүлье. Дархан-Уул аймагт нэг хүн хоёр удаа санал өгсөн байна. Манай бүртгэлийн байгууллага тэр хүнд хоёр удаа санал өгөх боломж олгосон байна” гэлээ.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “"МАН-ын удирдлагуудын 60 тэрбумын луйврыг шалгах ёстой. Луйвар, булхайн шинжтэй болгох хууль зөрчсөн үйл ажиллагаа давамгайлсан байна. Бүх хүн луйвар булхайгаар санал өгсөн гэж бодохгүй байна. Луйвардлаа, луйвардлаа гэхэд хэмжээ хязгаартай луйвардах хэрэгтэй. АН-ын нэр хүнд тэгтлээ доошоо орж, МАН-ынхан 65 суудал автлаа нэр хүндтэй байгаагүй. Тэдний 60 тэрбумын луйврыг мэдсээр байж иргэд ийм хэмжээний санал өгнө гэж байхгүй” гэлээ.
Тэд мэдэгдэл хийснийхээ дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахаар болсон байна.

Б.Сансар
olloo.mn