Э.Мөнх-Очир хотын ерөнхий менежерээр ажиллах уу
Ялалтын баяраа тэмдэглэх ч завгүй, төр засгаа эмхлэхээр өдөржин шөнөжин сууцгааж буй МАН-ынхан зарим албан тушаал дээр хэнийг томилох вэ гэдгээ тодруулаад эхэлжээ.  Төр засгаа яаралтай байгуулж улсын ажлыг гацаахгүй байх үүргийг Ерөнхийлөгч өгсний дагуу УИХ, Засгийн газар, НИТХ, Нийслэлийн Засаг дарга нар өнөөдөр ажилдаа орох бололтой. 

Хот гэдэг том айлын ерөнхий менежерийг залуучуудын төлөөллөөр удирдуулах чиглэл баримталж, хотын ерөнхий менежерт Э.Мөнх-Очирыг томилохоор тохиролцжээ. Хотын захиргааг анхан шатнаас нь удирдаж Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Засаг дарга, хотын ерөнхий менежер, УИХ гишүүн зэрэг төр засгийн ажилд чамгүй олон жил махлагдсан түүний туршлагыг ардын намын журамт нөхөдүүд нь үнэлдэг бололтой. 

Нийслэлийн нүүр царайг менежемент сайтай залууд даатгаж буй нь МАН-ын аз жаргалтай хотын нэгэн хувилбар бололтой.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.