Аялалдаа анхны тусламжийн цүнхтэй яваарай

Зуны цагт хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн ихсэхийн хирээр хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх нөхцөл нэмэгддэг. Жишээ нь: ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, осол аваарт өртөх, нарших, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлого зэрэг эрсдэлүүд  байдаг.

Анхны тусламжийн багцтай  явахад аялал тав тухтай,  яаралтай тохиолдолд  алзахгүй. Юу байх вэ гэвэл:

·  Ус нэвтэрдэггүй хулдаасан хөнжил- Ус чийгнээс хамгаална, осголтоос сэргийлнэ.

·  Гар ариутгагч, резинэн бээлий- Халдвар авахаас сэргийлнэ.

·  Ариун салфетка, хөвөн, бинт- Шарх цэвэрлэнэ, боолт хийнэ.

·  Хуруун лент

·  Ариун зүү- Өргөс авна.

·  Хүйтэн жин- цус тогтооно, үрэвсэл багасгана.

·  Физиологийн уусмал- Нүдэнд гадны биет ороход угаана.

·  Жоргүй олгодог өвчин намдаах, харшлын эм бага тунгаар

·  Халууны шил

·  1 удаагийн амны хаалт

·  3 төрлийн тос- Нарнаас хамгаалах тос, шумуул үргээх, антибиотиктой тос

·  Гидрокортизоны тос- Амьтанд хазуулах, тууралтын үед түрхэнэ.

·  Tea tree oil-Цайны модны тос- Халгайд түлэгдэхэд түрхэнэ.

·  Чихны дусаагуур- Чихэнд гадны биет ороход хэрэглэнэ.

·  Хувь хүнд шаардлагатай эм бэлдмэл - Харшлын эсрэг, хөдөлгөөний үед уух эм/ машинд суухдаа хүүхэд бөөлждөг бол/, 40-с дээш насныхан даралтын аппарат, даралтын эм, аспирин, чихрийн шижинтэй бол эмээ авах/

·  Анхны тусламжийн цүнхээ хүүхэд хүрэхгүй газар байрлуулж, нарны гэрэл тусахгүй, сүүдэр газар хадгалаарай.

·  Эм хэрэгслийн хугацааг шалгаж шинэчлэхээ бас мартуузай.


 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.