Иракт гашуудал зарлалаа

Иракийн нийслэл Багдад хотын төв хэсэгт амиа золиослох террорист ажиллагаа болж, хамгийн сүүлд авсан мэдээллээр амиа алдагсдын тоо 119 болж нэмэгдсэн байна. Уг хэргийн хариуцлагыг хэт даврагч Лалын улс бүлэглэл хүлээхээ мэдэгдсэн аж.
 
Түүнчлэн энэ удаагийн цуврал халдлагаар 180 гаруй хүн гэмтэж бэртжээ. Иракийн Засгийн газар террорист халдлагатай холбоотойгоор аюулгүйн албаны хууль тогтоомжоо шинэчлэх ажлыг эдүгээ эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн хэрэг тус улсын төр засагт томоохон анхааруулга болсон гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа.

Иракийн Засгийн газрын цэргүүд энэ оны тавдугаар сард тус хотын чиглэлд давшилт эхлүүлж, cap гаруйн дараа Фаллужаг бүрэн чөлөөлсөн билээ

 
Халдлага ням гарагийн өглөө Каррада дүүргийн хятад гудамжинд болсон ажээ. Тухайн үед мусальман шашны мөргөлийн cap буюу “Рамадан cap” дуусч байгааг тохиолдуулан эд хэрэглэл худалдан авах иргэдээр тус гудамж дүүрсэн байсан аж. Гэвч гэмт этгээд халдлага үйлдсэний улмаас гудамж талбай цогцос, цусанд будагдсан байна. Холбогдох эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогчдын бүгдийнх нь цогцосыг цуглуулах хүртэл хэдэн хоног зарцуулагдаж магадгүй байгаа гэнэ.
 
Хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн мэдээлж буйгаар энэ удаагийн халдлагыг ирак хүн гүйцэтгэсэн бөгөөд тэд Ирак дахь шийтийн урсгалынхныг олноор нь хөнөөх зорилготой байснаа хулээсэн байна.
 
Энэ явдлаас долоо хоногийн өмнө Иракийн цэргүүд Фаллужа хотыг алан хядагч бүлэглэлээс бүрэн чөлөөлсөн байдаг. Тус улсын Ерөнхий сайд Хайдер аль Абади энэ түүхэн ялалтыг тэмдэглэн Фаллужа хотод хүрэлцэн очиж, телевизээр ард түмэндээ хандан үг хэлсэн бөгөөд тэрбээр “Лалын улс” бүлэглэлд орших зай Иракийн нутаг дэвсгэрт үгүй гэдгийг онцолж, дараагийн удаа Мосул хотыг чөлөөлнө хэмээн амласан.
 
Иракийн нийслэд Багдад хотоос 50 км зайд оршдог Фаллужа хотыг хэт даврагч бүлэглэл 2014 оны нэгдүгээр сард хяналтандаа оруулсан юм. Улмаар Иракийн Засгийн газрын цэргүүд энэ оны тавдугаар сард тус хотын чиглэлд давшилт эхлүүлж, cap гаруйн дараа Фаллужаг бүрэн чөлөөлсөн билээ.
 
Тэгвэл ийнхүү ялалтаа зарлаж, ялалт байгуулснаа зарлаад байсан Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади Багдад хотын халдлагатай холбоотойгоор аюулгүйн албаны хууль тогтоомжоо шинэчлэнэ гэдгээ мэдэгддээ. Мөн тэрбээр халдлага болсон хятад гудамжинд биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцсаны зэрэгцээ гэмт этгээдүүдэд “ялыг хүлээлгэнэ” гэдгээ амлажээ.
 
Одоогоор Иракт гурав хоногийн хугацаатай гашуудал зарлаад байна. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын тусгай элч Ян Кубиш халдлагыг “Өмнө нь хэзээ ч гарч байгаагүй бузар үйл ажиллагаа” хэмээн тодорхойлж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Иракийн эрх баригчдаас гэмт этгээдүүдэд шударга ёсыг харуулахыг шаардлаа. Ямартай ч, Ерөнхий сайд Хайдер аль Абади шинэ хууль тогтоомжоо удахгүй мэдээлэх гэнэ.
 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uiltg 2016-07-08 12:15:34
    tony blair george bush nariin olon ulsiin shuuhed uguh heregtei
  • Зочин 2016-07-05 02:02:13
    Энэ бүх аллагын эх сурвалж нь том гүрнүүдийн бодлого, Америкийн өөрсдийг нь өөрсдөөр нь устгах бодлого хэрэгжиж байна, Хятадын Монгол дахь бодлого ч яг адил