Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ цогцолбор барилгадаа шинэ тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Цогцолборын нээлт өнөөдөр болно. /Госпиталын ард/

11:00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй Эмэгтэйчүүдийн Эрхийн Үндэсний төв хамтран "Гэрлээс гэрэлд" бага хурлыг ХАХНХЯ-ны 10-р давхарын хурлын танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Үндэсний баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: Батлан хамгаалах яам

 
12:00 цагт:
АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АСЕМ-ын Залуучуудын Чуулган долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганы бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар МЗХ-с мэдээлэл өгнө. Хаана: АСЕМ-ын мэдээллийн төв

14:00 цагт:  Гадаад хэргийн яамны "Мэдээллийн цаг" хурал болно. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хуралд оролцож цаг үеийн чухал асуудлуудаар мэдээлэл өгөх юм. 2016.07.16-17-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд хэмжээний хурал болохтой холбогдуулан манай улсад олон улс орны төрийн өндөрлөгүүд айлчлах юм. Энэ бүх айлчлалын талаар болон бусад чухал асуудлаар мэдээлэл хийнэ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.