Өнөөдөр шинэ гишүүд тангараг өргөнө
УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, шинэ гишүүд түр үнэмлэхээ гардаж авсан. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  зарлиг гаргаж, УИХ-ын ээлжит чуулганыг зарлан хуралдуулж, шинэ гишүүдийг  долоодугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт тангараг өргүүлэхээр товлосон. Энэ  дагуу өнөөдөр долоо дахь удаагийн шинэ парламентын гишүүд тангараг өргөхөөр болж байна. Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Гэвч шинэ гишүүд тангараг өргөх үү гэдэг асуудал үүсээд байна. Учир нь энэ удаагийн ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан. Харин АН-ынхан есөн суудал аваад буй. Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн тэд ялагдлаа хүлээн зөвшөөрч МАН-д амжилт хүсэж байсан. Тэгвэл өчигдөр АН-ын удирдлагууд болоод зарим гишүүд мэдээлэл хийж, сонгуулийг будлиантуулж, зарим тойрогт ялалт авсан тул санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, цаашлаад шинэ парламентын тангараг өргөх үйл ажиллагааг хийлгэхгүй хэмээн мэдэгдсэн.

Энэ талаар АН-ын дарга З.Энхболд “Бид сонгуулийн шөнө хүлээн зөвшөөрч тахимаа өгсөн. Харин тахим авахдаа хууль зөрчиж болохгүй. Дөрвөн төрлийн хуулийн зөрчил гарсан. Хамгийн том хуулийн зөрчил бол төрийн албыг худалдаж авах гэсэн 60 тэрбум төгрөгийн асуудал. Хуулийн байгууллага таг чиг байна, энэ асуудал. 18 мянган хүн өөрийн биеэр очихгүйгээр өөр тойрогт саналаа өгсөн байна.  Архангай, Увс, Хөвсгөл, Увс аймгийн сонгогчдын саналыг Улаанбаатар хотын сонгогчид очиж өөрчилсөн байна. Энэ бүх зөрчлийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэсний дараагаар гишүүд тангаргаа өгөх нь зүйтэй” гэлээ.

Ямартай ч товлосон хугацаандаа шинэ гишүүд тангаргаа өргөж, ажлаа эхлүүлэх нь чухал байгааг иргэд хэлж байна. Учир нь шинэ гишүүд шуурхай ажлаа эхлүүлснээр Засгийн газар байгуулагдаж, нэн тэргүүнд хийх ажлууд нэлээдгүй бий. Эдийн засгийн хямралын богино хугацаанд даван гарах, ирэх оны улсын төсвийн ерөнхий зургийг гаргаж,  УИХ-аар хэлэлцэх гэх мэт ажлууд хүлээгдэж буй. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2016-07-05 04:13:58
    Эрх барьсан нам өөртөө ашигтайгаар сонгуулийг зохион байгуулсаныг бүгд мэднэ. Одоо тэгээд яах юм. Ард түмэн дүнгээ тавьсан. Ноёны бөх учраас дахиулах юм уу
  • Уушаандар 2016-07-05 01:59:55
    Сонгуулийн бүх ажлыг АН-ын засгийн газар зохион байгуулаа биздээ. Өөрийгөө шалгуулах гээд байгаа юмуу. Улс төрийн соёлтой тахимаа өгчихөө. Тайван амьдарцгаая ...