Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

Засгийн газраас иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулж их бүтээн байгуулалтын үйлсийг орон даяар өрнүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хамт олноо манлайлан хөдөлмөрлөсөн ажилтнуудыг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүд

-  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ

-  Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Отгонбаяр

-  Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний хэлтсийн дарга Ж.Алтантуяа

-  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Р.Дэжид

-  Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр

-  Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл

-  Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий

-  Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн С.Намжилмаа

-  Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт-Улсын дайчилгааны хэлтсийн дарга С.Ганбямба

-  Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма

-  Нийслэлийн Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Бурмаа

-  Зам, тээврийн яамны ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн

-  Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн Ж.Дэмчигсүрэн

-  Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал

-  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл

-  Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд

-  “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар

-  Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл

-  Монгол Улсын сайдын Ажлын албаны дарга Б.Цогтгэрэл нарт шагналыг гардууллаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газар ардчилал, хүний эрх, эрх чөлөө, монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шинэчлэл хийж, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрээ хэрэгжүүлж чадсан. Энэхүү зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамт олноо манлайлан, хийсэн бүтээсэн бүхэндээ сэтгэлээ шингээн, чин шударгаар хөдөлмөрлөсөн Та бүхэнд Засгийн газрын дээд шагнал Хүндэт өргөмжлөлийг гардуулж байгаадаа баяртай байна” гэж хэллээ.

Мөн хүрсэн амжилтаа ахиулан, улс эх орныхоо эдийн засаг, иргэдийн эрх чөлөө бэхжүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд идэвхи чармайлттай, бүтээлч сэтгэлгээтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-05 01:44:05
    Шагнагдсан хүмүүст баяр хүргэе, сайн ажилласан болоод л шагнуулаа биздээ, битгий бүх юмыг харлуулж бай, сайн яваадаа баяр хүргээд сурчих, ийм зан илүүдэхгүй шүү...
  • зочин 2016-07-05 00:55:58
    Тэрэний морь шиг зүтгэдэг жирийн ажилтнуудаа шагнахад яадаг бнаа. Жилийн жилд хэдэн дарга, дарга нарын авгай нарыг л шагнаж харагдахийн. Үнэ цэнэ ч алга