Төгсөгчдөд зориулсан боловсролын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Модерн экспо” агентлагаас хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Шинэ элсэлт-шилдэг боловсрол 2016” үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээгдлээ.

Элсэгчдэд их дээд сургуулийн  сонголтоо зөв хийхэд туслах, ажил мэргэжлээ зөв сонгоход чиг болох зорилгоор гарч буй уг яармагт магадлан итгэмжлэгдсэн, дотоодын 50 гаруй их дээд сургууль коллежуудаас гадна ХБНГУ, АНУ, Англи, Австрали, Канад, БНСУ-ын их дээд сургуулиудын танилцуулга ч багтжээ.  

Төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд болон оюутан солилцооны алдаж болохгүй боломжуудыг энэ сарын зургаан хүртэл сонирхох боломжтой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.