Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлж байна
Тэртээ 1978 онд Эрдэнэтийн овоо орд газрыг түшиглэн Монгол, Оросын засгийн газар хоорондын дагуу “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдаж байв. Өдгөө 36 жилийн түүхтэй энэ үйлдвэр Монгол улсын саалийн ганц үнээ гэж нэрлэгдэж олон засгийн үед төсвийг бүрдүүлэгч гол хүч байсаар ирсэн. Зөвхөн Эрдэнэт хот, Орхон аймаг төдийгүй Монголчуудыг тэжээж тэтгэж ирсэн энэ үйлдвэр өдгөө ч эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөө тооцоогоо боловсруулаад урагш харан ажиллаж байна. 

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн  молибдены баяжмал үйлдвэрлэдэг юм. Мөн уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах, ган бөмблөгийн үйлдвэр ажилладаг юм.  Уулын баяжуулан Эрдэнэтэ үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30-40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг юм. 

Тус орд газар нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км,  ОХУ-ын хилээс 140 км-т байрладаг  бөгөөд  Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушки өртөө,  Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин өдрөөс өдөрт өргөжин тэлж,үйл ажиллагаагаа явуулсаар байна. 

Эрдэнэтийнхэн Орхон аймагт 58.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллага төдийгүй орон нутагтайгаа хамтарч ажиллаж, хөрөнгө оруулах тал дээр Монгол орны өнцөг булан бүрд байгаа уул уурхайн компаниудыг урдаа гишгүүлдэггүй нь  Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтран ажиллах гэрээний тайлангийн хурлын индэр дээрээс харагдаж байлаа. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч 2009-2021 оны хөгжлийн цогц бодлогыг гаргажээ. Энэ хүрээнд 2013-2015 онд нийт 58.6 тэрбум төгрөгийн  ажил үйлчилгээ бүтээн байгуулалтыг хийснээ тайлагнав. 

“Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж ашиглалтад оруулахад 2008 оноос хойш 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн 5,3 тэрбум төгрөгийг хууль эрх зүйн сургалт, орон сууцийн 2, 3, 6-р бичил хорооллын байруудын фасадын ажил, 3-р хорооллын авто зам, Кувейтийн гудамжны  цэвэр усны хоолойн засвар, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан байна. Орхон аймгийн дэд бүтцийн байгууламж, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах тусгай тээврийн хэрэгсэл, техник, дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, дунд сургуулийн спорт заал, цайны газар, дулаан, цэвэр усны шугам барих зураг төслийн ажлуудыг гүйцэтгэхэд 500 орчим сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс санхүүжүүлсэн байна.
 
Орхон аймгийн нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан.
 
Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтад эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өссөн байна. Тухайлбал 2013 онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17 хувь буюу 45.7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.
 
“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсөж, орон нутагт төвлөрөх татвар нэмэгджээ.
 
Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2013 онд нийт худалдан авалтын 10 хувь буюу 19 тэрбум төгрөгийн 161 гэрээ хийсэн бол 2014 онд нийт худалдан авалтын 11 хувь буюу 23.5 тэрбум төгрөгийн 165 гэрээ хийсэн байна. Үүнээс харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авах бараа материалын худалдан авалт 2013 онтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 14 хувь  буюу 35,9 тэрбум төгрөгийн 96 гэрээ хийсэн нь 2014 онтой харьцуулахад 53 хувиар өссөн байна.
 
Цаашид ч “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хотынхоо ирээдүйн хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-07 03:17:50
    хувийн 1 компанид улсын төсвийн 30-40 хувийг бүрдүүлэх сонирхол байх болов уу?
    183.81.169.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-05 08:36:49
    Orosuud oruulsan hurngu oruullaltaa nuhsun uchraas Monogld unegui uguh bsan yumiig 500 sayaar avch bgaa in NO-toi do.OT 30 jiliin daraa 51% mongold unegui ugnu ...
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах
  • БИ 2016-07-05 02:12:35
    Улс мөнгө бэлдэж байгаа ХХБанкаас хувиа авна
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах