Хүн царцаанууд төрд тэрсэлсэн гэмт хэрэгтнүүд бус уу

Хүн “царцааны нүүдэл” бол төрийн эсрэг зохион байгуулалттайгаар өдүүлж буй гэмт хэрэг мөн. Бүр зохион байгуулалттайгаар шүү. Чингисийн үед төрийнхөө эсрэг гэмт хэрэг үйлдэх бүү хэл санаа агуулсан бол тэр дор нь үг дуугүй цаазалдаг байв.
 
Харин эдүгээ төрийнхөө эсрэг гэмт хэрэгт хэдэн арван мянгаараа нэгдсэн иргэдэд ямар шийтгэл ногдуулах ёстойг бүх ард түмнээрээ хэлэлцвэл зохино. Монгол төрийн босго дэндүү намхан болжээ. Босго нь намхан гэрийн хойморт хулгана , зурам гүйлдэн авдар дээр залсан бурхны өмнөх чимээнээр ханын нүдээр гарч зугтах юу ч биш. Түүнтэй ижил бор халзан хонь байтугайд нь төрийн өндөр дээд босго намдаж, ээтэн гутлынхаа хоншоорыг өргөх шаардлага гарсангүй. Тэгэхээр манай улсад төр гэж байна уу. Үгүй л бололтой.
 
Төртэйсөн бол Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд зохион байгуулалттайгаар халдаж, төрийн эрхэнд халдчихаад байхад мэдсэн ч мэдээгүй царайлаад дүлий дүмбэ оргиод таг дуугүй сууж байхгүй биз. Дэлхий дахинаа Ардчилсан Монгол Улс хэмээн цээжээ дэлдсээр ирсэн ардчиллаа бид өөрсдийнхөө гараар булшилж орхилоо.
 
Тиймээс өнөөдрөөс ардчиллал гэж ам ангайсан бүхний ам руу цаас чих. Энэ УИХ-ын сонгуулиас хойш дахин сонгууль гэж бүү ам ангай. БНМАУ-ын үеийн хэн депутатаар хэнийг сонгох, хэн сонгогдох нь тодорхой байсан тэр тогтолцоо руугаа буцаад оч. Тэгээд өнөө коммунизмаа байгуул. Одоо бидэнд өөр сонголт байхгүй. Амьдралын хүрд урагшаа бус арагшаа эргээд эхэллээ. Энэ бүхэн дэндүү харамсмаар үйл явдал. Харин горыг нь алс бөглүү сум, суурингийн иргэд эдэлнэ.
 
Үнэнийг хэлэхэд, тэд өнөөдрийг хүртэл нэг намын дарлал дор аж төрцгөөсөөр байсан билээ. Үүнийг гэрчлэх олон баримт өмнө минь байна. Хүүгийнхээ амьдралд дэм болохын тулд 68 настай эмгэн буурал ижий нь МАН-д хүчээр элсч, гишүүн болсныхоо буянаар өндөр настны тэтгэврийн зээл авах эрхтэй болсон амьдрал шинэ цагийн Монгол Улсад байгааг юу гэж ойлгох болж байна вэ. МАН-ын гишүүн дүү нь Ардчилсан намын гишүүн ахдаа хацраа өгөөд үнсүүлэх эрхгүй намчирхал байна, цаана чинь. УИХ-ын сонгууль болохоор эхнэр, нөхөр хоёр нь нэгэн тоонотод багтахаа больж, сонгууль дуусахаар нөхөр нь гэртээ харьдаг амьдрал амьдрал мөн үү.
 
Чухам ийм утга учиргүй улстөржсөн байдлаасаа салах гэж, 26 жил ноёрхсон намаасаа ангижрах гэж ард түмэн УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд саналаа өгч, шинэ өглөө, шинэ амьдрал, шинэ төлөөллийг хүссэн юм, уг нь. Гэтэл эрх мэдэл, албан тушаалд улайрагчид ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж, монгол төрийг элгээр нь хэвтүүлэх эцсийн аргаа хэрэглэсэн нь царцааны нүүдэл гэх улс төрийн бохир арга юм.
 
Улсын бүтгэлийн ерөнхий газраас хийсэн мэдээллээс үзэхэд, улсын хэмжээнд 18 мянган иргэн хөдөө, орон нутаг руу шилжжээ. Нэг аймагт дунджаар 3000-3800, Хөвсгөл, Увс, Баянхонгорт түүнээс илүү тооны хүн царцаа санал өгсөн гэхээр хүн ам цөөтэй хоёр сумын сонгууль өгөх насны иргэдийн тооноос давж гарах жишээтэй. Хөлсний, нүүдлийн18 мянган хүн царцаа эх орны дөрвөн зүг, найман зовхистод үдлээд мордохдоо эгэл номхон ард түмнийг минь амьдаар нь, эрх, эрх чөлөөг нь уг үндэстэй нь залгиж орхижээ. Хүн царцааны нүүдэл дайраад л өнгөрнө. Бас болоогүй, гол горхи, нуур шанд, далайг нь хөвч тайгатай нь бохирдуулж, архины шилээр дүүргэж орхиод буцна. Хөөрхий иргэд тэдний буртгийг цэвэрлээд л буурин дээрээ торойгоод хоцорно.
 
Засаглал, эрх мэдлээ батжуулсан Засаг дарга нарын хорхойтой шүдэнд зуугдсаи ардчиллыг дэмжигчдийн хэд нь ирэх 2020 оны УИХ-ын сонгууль хүртэл тэсэх юм бүү мэд. Ийм амьдралыг гэмт хэрэгтнүүд хүн царцаагаар дамжуулан алс бөглүү сум, суурингийн иргэдэд “бэлэглэв.” Жинхэнэ царцаасан бол химийн аргаар дахиж өндийхгүй болтол нь нам устгахсан. Харин хүн царцааг яаж ч болдоггүй аж. Ямар нуүдэллэж явахад нь лалынхан шиг автобус юутай хээтэй нь/ устгалтай биш. Тиймээс тэднийг төрийнхөө эсрэг боссон гэмт хэрэгтнүүд гэж нэрлээд төмөр нүүрээ харуулан зохих шийтгэлийг нь ногдуулахыг харах л үлдлээ.
 

Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganaa 2016-09-16 07:38:23
    уих -д өөрийн чадалаараа гарч чадахгүй луувардаж аваад сууцгааж баигаа 65 хүн жирийн татвараа төлөөд орон гэрээ бас ажилчдаа тэжээгээд явж...
    • Ганаа 2016-09-16 07:46:43
      65 гишүүнийг буцааж татвал яасан юм бэ ард олон минь ухаараач ??? энэ 65 та бидний төлөө юу ч хийхгүй гэдгийг ойлгох цаг ирсэн шүү ардуудаа...
  • Зочин 2016-07-06 16:58:06
    Бага солиороорой. СЕХ, ерөнхийлөгч нь хүн амын шилжилт хөдөлгөөнийг хууль бус бишээ гээд байхад юу яриад байгаа дурак вэ.
  • см 2016-07-05 16:15:48
    Соц. үед шилжих хөдөлгөөн эмх замбараатай, дүрэм журамтай байсан. Замбараагүй шилжих болсон нь ардчилалын л "буян", та нарынхаар "эрх чөлөө" биздээ. Өөд нь ...
  • Bataa 2016-07-05 14:03:56
    Laliinhan bish. Laliin het davragchid. Bi olon sain laliin shahintan huniig medne. Zarimtai ni naiz. Ingej buunuur ni buruutgaj bolohgui.
  • Anu 2016-07-05 04:46:41
    Hun tsartsaanii nuudliig anh 1996 onii songuuliar AN nevtruulsen. Jil bolgon ni ted ih hemjeegeer nuulgedeg baisan shuu dee. Bitgii hudlaa hutsaad bai.
  • Болд 2016-07-05 04:08:29
    Ардчилсан нас өөрсдөө царцаануудыг нүүлгэсэн юм биш үү. Тэд төр барьж байсан. Тэд төрийн эрх мэдлээр далайлгаж ийм хийсэн бус уу.
  • Zochin 2016-07-05 03:24:55
    Chi bitgi solior. AN bidend yu ogo ve. Uildver hun chanarig ugui hiicheed muu novshnuud tegeed bas hogjuulne geed baiga yum a. Uildvergui uls hogjlo yu.
  • MONGOL 2016-07-05 03:10:23
    MONGOL ULSIIN IRGEN XAANA XENII TOLOO SONGUULIA OGOX NI XUULIIN DAGUU L UILDEL SH DEE.ENXBOLD GEJ XOSRII TSARAITAI BELTREG MONGOLOOS ZAIL.
  • Зочин 2016-07-05 02:28:00
    АН-ын болон Женкогийн өөрсдийнх нь арга технологи, битгий гоншигноод бай, шоронд орохоо эсвэл Америк явж далд орохоо л бод
  • Irgen 2016-07-05 00:34:17
    Hun tsartsaanii asuudlaa shiidej dahiad yagaad ch tsartsaa nuulgehgui bolgohgui bol, songuuli hiigeed yah ch bileedee,
  • Ёндон 2016-07-05 00:09:18
    Хүн царцаа бол АН-аас 2004 оны сонгуульд анхлан хэрэгжүүлсэн технологи шүү дээ. АН бүх бузар булай бүхнийг эхлүүлдэг. Байнгын хорооны хурлыг согтуу л хийж бна.