УИХ-ын Анхдугаар чуулган маргааш хуралдана. Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, олонх болсон учраас аль нэг намтай эвсэх яриа бараг гарахгүй гэхэд болно.
Мөн ялсан намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуулиараа М.Энхболд дараагийн Ерөнхий сайд болно. Тэгвэл М.Энхболдын Засгийн газар ямар онцлогтой байх бол. Юун түрүүн МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай дурьдсан байгаа.
Мөн МАН-ынхны зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь засаглалын хямралаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргаснаа мэдээлж, данхайсан бүтэцтэй, данхагар төрөө цомхотгож цөөрүүлэхийг Засгийн газарт удаа дараа сануулж байсан юм.
Иймээс МАН-ынхан эхний ээлжинд яамдын тоог цөөрүүлэх чиг барих нь тодорхой болж байна. Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН мэргэжлийн Засгийн газар 11 яамтай байх гэнэ. Харин тэдгээр яамдуудыг хэн хэн толгойлох талаар олон нийтийн сүлжээгээр хүчтэй яригдаж байна. Олон нийт Шадар сайдаар У.Хүрэлсүх, БСШУЯ-ны хувьд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Хууль Зүйн сайдад Ц.Мөнх-Оргил нар болно хэмээн таамаглаж байна. Мөн Т.Ганди, Ж.Сауле, В.Удвал, Т.Бадамжунай, Ж.Батсуурь нар ч мэргэжлийн засагт орох магадлалтай өндөртэй хүмүүс гэнэ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн