Гамшигийн хохирлыг арилгаж байна
Говь-Алтай аймгийн төв Алтай хотод үерийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгах, сэргээн заварлах, хохирлын тооцоог нэгтгэн гаргах ажлыг Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг шуурхай зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Алтай хотыг үерээс хамгаалах 2,5 км даланг шинэчлэн, 6,5 км хамгаалалтын үерийн даланг шинээр байгуулж 62 тн лаг шавар, хогийг цэвэрлэн зайлуулж үерт дарагдсан явган хүний болон авто замуудыг онгойлгох, траншей, подволын усыг соруулж гаргах, ажлуудыг гүйцэтгэж байна.

Энэ ажилд Алтай хотод үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй байгууллагын 1000 орчим хүнийг онцгой комиссын шугамаар дайчлан ажиллуулж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.