Наадамд зодоглох бөхчүүдийг 8-10-ны хооронд бүртгэнэ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.

Өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдана.

Бүртгүүлэхдээ:
- төрсний гэрчилгээ
- эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- хоёр хувь цээж зураг
- даатгалын төлбөр тус тус авч ирнэ. Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.
 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ САЛБАР ХОРОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.