Ч.Хүрэлбаатар гишүүнээс болж 22 хоногтой нярай амиа алдсан уу
Ээлжит сонгуулийн үеэр хууль зөрчиж, УИХ-ын гишүүний суудлыг хууль бусаар авсан тухай гомдол ар араасаа гарч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны өөртөө санал өгүүлэхээр хүн зөөж буй бичлэг цахим ертөнцөд цацагдсан бол анхан шатны шүүх хоёр ч гишүүний мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байгаа.

Мөн өнөөдөр Завхан аймгийн МАН-ын хороо АН-ын гишүүдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийхээр болсон билээ. Тэгвэл, Увс аймагт мөн л хууль бус асуудал гарч эхэлсэн байна. Увс аймгийн АН-ын хорооноос энэ талаар мэдээлэл хийсэн юм. Мөн тус аймгийн 33 дугаар тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатартай холбоотой нэгэн таагүй мэдээлэл цахим сайтуудаар гарч эхэллээ.

Тодруулбал, Ч.Хүрэлбаатарын менежер Бадарч овогтой Бат-Эрдэнэ Түргэн сумын Рашаант багт санал өгүүлэхийн тулд иргэн Чулуунбаатарын гэр бүлд тус бүр 50.000 төгрөг өгч, битүү автомашинаар 150 км газар 30 хүний хамт тээвэрлэснээс болж 22-хон хоногтой нярай хүү Бум-Эрдэнэ амьсгал зүрх судасны дутагдалд орж амь эрсэджээ. Аймгийн Ардчилсан нам дээр дээрхи үйл ажиллагааг эсэргүүцэж, Ч.Хүрэлбаатарыг татуулахаар Ерөнхийлөгчид хандсан гарын үсэг цуглуулж эхэлсэн аж.

Талийгаач хүүгийн аав ээжийн нэр дэвшигчээс 50 мянган төгрөг авснаа хүлээсэн бичлэг ч фэйсбүүк хуудсаар цацагдаж эхэлсэн бөгөөд энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ. Харин эрхэм гишүүн энэ талаар өнөөдрийг хүртэл ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Ч.Хүрэлбаатар нь өмнөх сонгуулиар мөн л мөнгө тараасан хэрэгт холбогдож Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахаар ажиллаж байсан залуус хэргээ үүрэн хоригдож байгаа билээ.

 
Б.Эрхэс

Эх сурвалж: www.mminfo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2016-07-05 03:13:44
    xexe xurelbaatar ter xumuusiig xuuxdee avaad ireerei gesiimuu.teneg yum bichixiin .irgen bur songuulid oroltsox uuregtei.AH iin lalaruud zailaaaach
  • ganbaatar 2016-07-05 02:03:50
    hurelbaatart yamar hamaa baina aa . ardchilsan nam odoo bolio
  • asuult 2016-07-04 11:14:36
    huuhdiig ni tevruuleed mikro ruu chiheed suulgschihsan yum u. huselteeree l suusan bizdee.
  • иргэн 2016-07-04 08:32:25
    Хүрэлбаатар шившиг 2-3 удаа шившигээ тарилаа одоо болоо юм бишүү ичих нүүр гэж чамд байна уу
  • Зочин 2016-07-04 08:30:12
    МАНгарууд ингэж л санал луйвардаж гарч ирснийг хүмүүс дэмжээнд байх юм. Энэ бол хууль бус ажиллагаа тул даруй шүүх цагдаа энэ асудлыг даруй зогсоох ёстой
  • Zochin 2016-07-04 08:14:18
    Hohi ni hohi ni uuruu tsartsaa bolood yavahgui ter jaahan amitniig holdoo chireh gej mulguu amitan
  • zochin 2016-07-04 08:10:38
    2012 onii songuuliar bas l menge taraasan hergeer shuuh tsagdaa bolj tuslahuud ni emnees ni avch baisniig sanaj baina ene hund MONGOLiin huulin haaguur yavaad ...
  • Irgen 2016-07-04 07:45:39
    Hunii aminii u etei sentii gej arai denduu yumaa, yadaj neg uuchlalt guichih hun chanar ene hund bga bolov u?
  • Зочин 2016-07-04 07:25:15
    Увсын нэрийг гутаасан энэ Хүрэлбаатар жинхэнэ тэсгэлгүй саналын алдартай хулгайч юм да. 2012 онд Хүрэлбаатар, Чойжилсүрэн хоёр бас л мөнгө төгрөг өгч Шүүх тог
  • Зочин 2016-07-04 07:01:52
    Бузрын хулгайч. УИХ-аас өөр өргөөр амьдрах чадваргүй болсон новш