Монголын дууны урлагт өөрсдийн байр сууриа хэдийнээ олсон хамтлаг бол “Гурван бүдүүн”. Өвөрмөц нэрээрээ анх олны анхаарлыг татаж удалгүй "Цуг алхая", “38-тай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулсан билээ.

Тус хамтлаг нь ирэх баасан гаригт буюу энэ сарын 08-ны үдэш  "CLUB 24"-д тоглолтоо хийх гэнэ. "CLUB 24" ресторан нь их хотын залуусынхаа ажлын алжаал, стрессийг тайлахын тулд долоо хоног бүрийн баасан гаригт хамтлаг, дуучид уригдан ирж ая дуугаа өргөж, нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тухайлбал, Дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, Поп дива дуучин С.Наран, "Соёл Эрдэнэ" хамтлаг, "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах, "Мотив" хамтлаг Live Session-ийг амжилттай үргэлжлүүлсэн.

Тэгвэл энэ удаад "Гурван бүдүүн" хамтлаг Live Session-ийг Acoustic хэлбэрээр үргэлжлүүлэхээр уригджээ.  Acoustic банзан гитартай тус хамтлаг хамгийн ХИТ дуунуудаа дуулахаас гадна хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлгээр дүүрэн үдшийг танд бэлэглэх болно.

Хэзээ ч мартагдашгүй гайхалтай үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг хүсвэл "CLUB 24"-ийг зориорой.

Дашрамд дуулгахад, "ClUB 24" ресторанд дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, олон орноор ажиллаж, тогооч нарынхаа нэрийг өндөрт гаргасан тогооч Зоро нар гарын хоолоор дайлж байгаа шүү.


 "CLUB 24" рестораны хаяг Циркийн баруун талд Цүки хаусын байр.
Ширээ захиалга: 11-318802, 9691-7777

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.