Өнөөдөр болох үйл явдал
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт

09:00 цагт: Дархан,Эрдэнэтийн дулааны станц,шинэ нисэх буудлын барилгад хийсэн шалгалтын дүнг хурлаар хэлэлцэнэ.

Бишрэлт зочид буудалд

09:30 цагт:  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Хамт олонд түшиглэн сэргээн засах “ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийн Үндэсний семинар эхэлнэ.

Жуковын талбайд

11:00 цагт: "Ажилтай орлоготой- Монгол хүн" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд  өдөрлөг зохион байгуулагдана.

Хангарьд ордны 14 давхарт Б танхимд

11:00 цагт: Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас  хурдан морь унаач хүүхдүүдийн талаар мэдээлэл хийнэ.

Пума империал зочид буудалд

11:00 цагт: "Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем"-ийн нээлтийн арга хэмжээ болно.

MCS Plaza, 4 давхарт

11:00 цагт: Монгол улс дахь Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Эдийн Засгийн Тоймыг танилцуулна.

Хангарьд ордны 14 давхарт

14:00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 2014 онд нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай, Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглох тухай, Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.