Олон улсын хөөмийн наадам энэ лхагва гарагт эхэлнэ
Олон улсын хөөмийн IV наадам Ховд аймгийн Чандмань суманд энэ сарын 6-наас 9-ний өдөр болно. Наадмын үеэр хөөмийн үүсэл, хөгжлийн сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажээ.

Уг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн наадмыг гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгасан байна. Түүнчлэн наадмын үеэр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас гадна хөөмийн гарал үүсэл, байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.