Он гарсаар улсын хэмжээнд хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 батлагдаад байна. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.
Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж ойт хээрээр аялах нь ихэсдэг. Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг аж.Хачиг арваннэгдүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог учраас дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл идэвхжил нь өндөр байдгыг албаныхан хэлж байлаа.
Тиймээс энэхүү эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай бөгөөд хэрвээ хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай ба олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэйг мэргэжлийнхэн анхаарууллаа.

Б.Сансар
olloo.mn