Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил 80 хувьтай байна

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Үндэсний их баяр наадмаар цэвэрлэгээ үйлчилгээнд  360 хяналтын инженер, техникч,  зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар ажиллуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 50 ажилтан өдөр бүр тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байна.  Хүй 7 худгийн 570 га талбайн хогийг цэвэрлэж,  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах юм.

Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ  хийж, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийсэн.  Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хийх ногоон байгууламжийн ажил 50 хувьтай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт 8, Чингисийн талбайд 6 био 00 НҮУН-ээс байрлуулна. Мөн Хүй долоон худагт А,Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт  900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавих юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-04 04:38:21
    Жил бүр 2 өдөр баярлахын тулд ийм утгагүй засвар нэртэй заваан юм хийхээ болимоор юм. Жил болгон засдаг. Гаднын орны цэнгэлдэх хүрээлэнгүүд 10-20 жил гар хүрдэг...
  • ы 2016-07-04 03:46:51
    Илүү томхон цэнгэлдэх хотоос гаргаад барьчихаасай. Машин тавих ч зайгүй, шавааралдаад, жилээс жилд л үгээ барах юм