Э.Сумъяагийн олимпт оролцох эрхийг сэргээх үү
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Э.Сумъяагийн шинжилгээнээс сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл илэрч, олимпийн эрхээ алдаад байсан. Энэ талаар дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн тавдугаар сард мэдээлж, улмаар олон нийтэд ил болсон.  Манай бөхийн олимпийн эрхийг Энэтхэгийн бөх Бабита Кумарын амжилтыг өгсүүлэн  олимпийн эрхийг өгсөн юм. 

Тухайн үед Монголын чөлөөт бөхийн холбооныхон энэ асуудлаар ОУ-ын байгууллагууд руу хандана гэдгээ мэдэгдсэн. Манай бөхөөс маш бага хэмжээтэй буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй  бодис илэрсэн тул эрхийг нь хураахгүй гэдгийг өмнө нь хэлж байсан хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл асуудал нааштайгаар эргэсэн гэх мэдээг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудсаараа мэдээлжээ. Одоогоор холбооноос албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

Э.Сумъяагийн шинжилгээнээс  0.7 микрограм бодис илэрсэн гэх үндэслэлээр олимпийн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо гаргасан. Ингээд WADA  хуралдаад, 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдониум бага хэмжээгээр илэрсэн бол "Хэвийн" гэж үзэхээр шийдвэрлэсэн аж. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанаас хойш допингийн шинжилгээгээр мельдониум илэрвэл тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах тухай мэдээлжээ. Ингэснээр Допингийн эсрэг зөрчил гаргасан гэж үзсэн тамирчдын олимпод оролцох эрхийг сэргээх магадлал өндөр  болж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.