Монголын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлэв
Олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” гран при тэмцээн энэ жил “Улаанбаатарын гран при” нэртэйгээр долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.  

Олимпийн наадмын өмнөхөн болж буй гэдгээрээ онцлог тус тэмцээнд  13 орны 134 жүдоч хүч үзлээ.Тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид цөөн ирсэн ч  улс орнууд шилдэг залуу тамирчдаа түлхүү  илгээснээрээ онцлог байв.

Ингээд нийт гурван өдөр үргэлжилсэн “Улаанбаатарын гран при”-д нийлбэр дүнгээр Монгол Улсын баг тамирчин есөн алт, 10 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Япон хоёр алт, Азарбайжан, ОХУ, Куба нэг аваргатай буцлаа. 13 орноос 11 нь медалийн тавцанд зогссон юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.