Евро 2016: Шөвгийн дөрвөн баг тодорлоо
Франц улсад зохион байгуулагдаж буй 15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ердөө  гуравхан тоглолт үлдлээ. Өнгөрсөн шөнө зохион байгуулагч Францын шигшээ баг энэ тэмцээний нэгэн том сенсацын эзэн болсон Исландын шигшээ багтай таарч тоглолоо. Хоёр багийн тоглолт талбайн эздийн ялалтаар өндөрлөснөөр  ЕАШТ-ий шөвгийн дөрвөн багийн нэр бүрэн тодорлоо.

Тодруулбал Португал-Уэльс, Герман-Францын шигшээ багууд хагас шигшээд тулснаар ялагчид буурал тивийн аваргын төлөө долоодугаар сарын 10-ны шөнө тоглоно. Уэльс-Португалын тоглолтыг Бэйл, Роналдо нарын тулаан гэж харж буй үзэгч олон бий. Реал Мадридын одод эх орныхоо нэрийн өмнөөс ногоон талбайд тулж, хэн нь илүүрхэх вэ гэдэг олны анхаарлыг эрхгүй татаж буй. Тэмцээнд  дэлхийн шилдэг тамирчнаар ахлуулсан шижигнэсэн залуучуудаар эгнээгээ бүрдүүлж ирсэн Португалын шигшээ багт тактикийн мэргэжилтэн гэгдэх Ф.Сантос гэх гайхалтай дасгалжуулагч байгаа нь тэднийг тэмцээнд түрүүлэх боломжтой баг гэдгийг харуулж буй.

Эсрэгээрээ Уэльсчуудын хувьд олон улсын томоохон тэмцээнд анх удаа оролцохдоо  ийм өндөр амжилт үзүүлж буй нь гайхамшиг. Харин уг гайхамшгийг бүтээхэд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчийн  тус нэмэр асар их. Тэр шигшээ багаа энэ тэмцээний финалд хүргэж чадах  болов уу.

Тэгвэл нөгөө талд энэ тэмцээний урьдчилсан финал гэгдэж буй нэгэн сонирхолтой тоглолт явагдана. Нутгийнхаа дэвжээн дээр, олон сая  хөгжөөн дэмжигчийнхээ өмнө  хий гаргалгүй тоглож, итгэл төгс ялалтуудыг авсаар байгаа Францын шигшээ маш хүнд тоглолтын дараа дэлхийн аваргуудыг буулгаж авсан Герман машиныг зогсоож чадах уу гэдэг асуулт урган гараад байна. Эдгээр хоёр багийн аль нэг нь 15 дахь удаагийн Европ тивийн аварга болно гэдэг олон хүн мөрий тавьж буй. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.