НӨАТ-ын тухай хууль хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэмэв үү
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтэд иргэдийн итгэл алдарч байна. Учир нь улирал тутам олгох ёстой НӨАТ-ын буцаан олголтыг одоо хэр нь иргэдэд олгоогүй байна. 2016 оны буцаан олголтын 20 хувьд ногдох мөнгийг дөрөвдүгээр сард багтааж иргэдэд олгох ёстой. Гэвч энэ мөнгө улсын төсөвт байхгүй. Харин хэлэлцэх ёстой хүмүүс нь сонгуулийн ажил гэж явсаар  шинэ парламент сонгогдож, энэ асуудал хэрхэх нь одоо хэр нь тодорхойгүй байна. 

Энэ мэт хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй хэд хэдэн асуудал өмнөх парламенттай хамт замхарч байна.Харин иргэдийн дунд ядаж НӨАТ-ын эрхзүйн орчиндоо  өөрчлөлт оруулчихгүй дээ гэх харуусал байна. Өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан тодорсон ч гэлээ мөнгөө аваагүй байгаа. Азтан болсон хүмүүсийг нь "чи мөн, чи биш" хэмээн суусаар хэдэн сарыг ардаа үдчихлээ. Өдгөө нөгөө супер азтангийн шагналын сан 675 сая төгрөг болтлоо өсчихсөн.

Харин иргэдийн сугалаанд хожсон мөнгө нэмэгдсэн болов уу? Ойр дотны 30 гаруй хүнээс ганц нь ч хүмүүсийн хамгийн ихээр хожоод байгаа гэх 20 мянган төгрөгийн азтан ч болоогүй байна. Тэдний зарим нь нэлээдгүй хэдэн баримт бүртгүүлжээ. "Сугалаатай баримт" олгогдож буй газраас худалдан авалт хийх тутамд нэмэгдсэн үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг иргэд авч байгаа. Гэтэл үүний хариуд сугалаанд хожиж эсхүл НӨАТ-ын урамшуулал нь нэмэгдэх ёстой. Гэвч хэдэн ч баримт бүртгүүлсэн юу ч хожихгүй, буцаан олголтын мөнгөн дүн нь өсөхгүй байгаа иргэд цөөнгүй байна. Тэд хэзээ илүү мөнгө төлснийхөө хариуг авах вэ хэмээн халаглаж сууна.

Харин энэ хэрээр хэрэгждэггүй хуулийн тоо нэгээр нэмэгдлээ хэмээн итгэл алдарч өдгөө www.barimt.mn сайт руу хандах иргэдийн хандалт огцом буурчээ. Уг хууль анх хэрэгжиж эхэлсэн даруйд тус сайтын хандалт дээд цэгтээ хүрч, зарим үед ачааллаа даахгүй гацаж байлаа. Энэ үед хандалтаараа тэргүүлж байсан юм. Тэгвэл сүүлийн үед хандалт нь эрс буурсан нь харагдаж байна. Гэвч албаныхан хандалтаараа тэргүүлж байна гэх мэдээг явуулж эхлэв. Энэ нь ч учиртай биз ээ. 

2016 оны 1 дүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.Харин энэ мөнгө хэзээ иргэдийн дансанд орох нь одоо хэр нь тодорхойгүй байгаа нь НӨАТ-ын хууль бас нэгэн хэрэгждэггүй хуулийн тоог нэмлээ хэмээхэд хүргэж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zojin 2016-07-05 07:00:30
    hi medej baij chalchaaj. tosbiin boloh huulind oorclolt oruulj tuunee batluulcnii daraa nout bolon ducad olgoltuud hiigdene gesen chuu dee.
    202.9.41.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Puji 2016-07-04 10:06:52
    МАН-ын засаг урд засгийн газрын ажлыг баллуурдаж байна.
    202.179.31.81
    Мэдэгдсэн Хариулах
    • unen 2016-07-04 16:27:08
      iu gej tegex ve dee. chamshig hudalch ergyi luuvirchin garaas bolson. ardchilal mandtugai
      112.72.12.23
      Мэдэгдсэн Хариулах
  • Болод 2016-07-04 02:09:40
    Үнэхээр бэлтгэл муутай орсон. Уул нь зөв алхам байсан.Тэгээд хэрэгжихгүй хуулиудын тоог нэгээр нэмсэн. Төр хүчгүй гэдгээ харуулж чадсан.
    103.26.193.89
    Мэдэгдсэн Хариулах