Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно
11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд

11:00 цагт: Монголд цирк үүссэний 75 жилийн ойд зориулсан анхны арга хэмжээ болох бүх цаг үеийн алиалагч нарыг нэг хавтгайд багтаасан Сэндэмийн "Голын эрэг дээр" зургийн нээлт, 1976 оны төгсөгчдийн "Залуусын золбоо" номын нээлт Зайсан скуэрийн 3 давхрын галерейд болно.

 
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын 18 дугаар тойрогт гарсан сонгуулийн ноцтой зөрчил, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй холбоотой асуудлаар Завхан аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 10 тамирчин олимпод оролцох эрхээ авсан бөгөөд удахгүй Бразилийг зорих гэж байна. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй "Алдар"-ын тамирчдад амжилт хүсч, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын гадаа болно.

16:30 цагт: Найруулагч Т.Алтантуяагийн бүтээл "Хөөрхөн шулам" уран сайхны киноны нээлт  Тэнгис кино театрт болно.

 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.