АН-ын ялагдалд бүгд буруутай

2012 онд олонхи бүрдүүлэх эрх авч, УИХ-ын танхимд мөнхөд суух аятай аашилж байсан АН-ынхан ялагдлын шокноосоо өнөөдрийг хүртэл гараагүй байна. Нөгөө талаар ардчиллын төлөө саналаа өгсөн хүн болгон амаа барин шогширч, маргаашийн ирээдүйдээ санаа зовниж эхэлжээ. Өнөөх л хүнд суртал, авлига, улсын төсвөөр угжуулж амьдардаг хязгааргүй эрх мэдэлтэй хүмүүс эргээд хотод цаашлаад улс орон даяар ноёлох болсонд харамсч байгаа нь илт. Ялагдлаа янз бүрийн шалтгаанаас эрж эхэллээ. Гудамжинд яваа жирийн иргэн ч хүртэл энэ ялагдалд итгэхгүй, хакердуулчихав уу, юу болов, яагаад хэмээн бие биеэсээ асууж буй нь худлаа биш.
 
АН-ын жирийн гишүүдээс гадна лидер гэгдэх улстөрчид ч энэхүү ялагдалд өнөөдрийг хүртэл итгэхгүй явна. Арга ч үгүй. Тэд олонхи бүрдүүлэх эрх авч, хүчтэй сөрөг хүчинтэй, бас болоогүй бүлэг байгуулах хэмжээний гуравдагч хүчинтэй, бие даагчтай парламентыг бүрдүүлсэн ч хийж чаддаг, бүтээн байгуулалт хийдэг гэдгээ харуулсан. Сүүлийн 20 жил хийгдээгүй их бүтээн байгуулалт АН-ыг эрх барьж байх үед хийгдэж, нийслэл хот маань нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдсөн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.
 
Гэвч юуны учир, яагаад тэд МАН-аас нэр дэвшсэн бор халзан хониноос ч долоон дор үнэлэгдэх болов. Үүнд олон шалтгаан бий. Бүтээн байгуулж, өөрчилж чадсан ардчилалдаа иргэд хатуурхах болсны бурууг тэд бусдаас биш өөрсдөөсөө эрэх учиртай юм. Энд хар машины буруу байхгүй. Саналаа 20 мянган төгрөгөөр худалдсан иргэд ч буруугүй. Өмнө нь ийм зүйл байсан, өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байгаа учраас ганцхан удаагийн сонгуулиар саналаа худалдчихсан мэтээр туйлшрах нь илүүц биз. “Царцааны нүүдэл” гарсан байлаа ч МАН-ыг 65 хүний санал авах хэмжээнд нөлөөлөх нь юу л бол. Тиймээс мөнгө тараасанд нь өгчихлөө. Хар машинд ямар нэг но орлоо, хакердчихлаа, ард түмний саналыг мөнгөөр худалдаад авчихлаа гэх мэтээр гоншигонож суухын хэрэг алга, АН-ынхаан.
 
АН-ыг удирдаж байгаа З.Энхболд дарга, намаа хагалж бутаргаж байсан фракцийн нэг даргыг дангаар нь ялагдалдаа буруутгах шаардлагагүй юм. АН-ын ялагдалд хувь нэмрээ оруулсан хүмүүс бол УИХ-ын гишүүд нь бүгдээрээ. Намын аппаратыг сахиж суусан удирдлагын баг бүрэлдэхүүн ч энд буруутай. Доод дунд шатанд намаа удирдаж чадаагүй аймаг, дүүргийн АН-ын дарга нар ч буруутай.Төрийн ордондоо архи ууж суусан эмэгтэй улстөрчийн алдаа ч энд нөлөөлсөн. Бурхан тэнгэр, сүлд шүтээн ярьж түмний элэг доог болж байсан улстөрчийн нөлөө ч байлаа.
 
 Тавантолгойгоор талцаж хэрэлдсэн фракцийн дарга нарын зөрчил нөлөөлснийг үгүйсгэхгүй. Намаа зөв удирдаж чадаагүй, хэвлэл мэдээллийг үл тоосноороо АН-ын удирдлагуудын буруу ч бий. Хязгааргүй эрх мэдэлд хүрчихсэн аятай аашилж, нэг тойргийг өөрийн вант улс болгох шахсан нэр бүхий улстөрчийн оруулсан хувь нэмэр ч АН-ын үнэмшихэд хэцүүхэн ялагдалд жин дарна шүү. Гэрээ ч төвхнүүлж чадаагүй атлаа төр төвхнүүлнэ хэмээн дөвчигнөж, шинэчлэх тухай “буруу” ярьж гүйсэн залуусын алдааг ч үгүйсгэхгүй.
 
Хамгийн аймшигтай нь ардчилагчид өөрөө өөрсдийгөө нухчин дарах гэж улайрч, өс хонзонгийн сэдлээр улс төр хийж байсныг хэн ч худлаа гэж хэлэхгүй билээ. АН- ынхан өнгөрсөн дөрвөн жилд бүгдээрээ л муухай байлаа. Төрийн суудалд очихдоо нэгнээ түлхэж унагадаг, сайдын суудлын төлөө үнэ цэнэ, үнэт зүйлээсээ урваж байсан бүхэн буруутай. Намынхаа доод, дунд шатанд ажиллаж чадахгүй намаа хоёр хувааж, эс бөгөөд эвдрэлцүүлж. хагалж байсан хүн бүхэн өөрийгөө ялагдалд буруутгах ёстой болов уу. Ардчилалд хайртай ард түмнийг Ардын намын нохой ч байсан дугуйлах хүртлээ гомдоосон хүмүүс АН нэрээр төрд суусан улстөрч бүхэн гэдгийг мартах учиргүй.
 
Тиймээс дан ганц ард түмнийг буруутгаж, эс бөгөөс намынхаа хэдэн лидер улстөрчийг нүд үзүүрлэх шаардлагагүй гэж хэлэх гээд байна. Намыг удирдаж орсон гэдгээрээ З.Энхболд дарга болон түүний бүрдүүлсэн намын аппарат илүү хариуцлага үүрэх нь тодорхой асуудал. Тэд ч хариуцдагаа үүрнэ гэдгээ хэлчихсэн. Хариуцлага эрт эхэлж, шинэчлэл эрт хийгдэх тусмаа л АН-д сайнсан.
 

Фракцийн улс төрөөс салахгүй л бол дахин ялалт ирэхгүй

 
Нэн тэргүүнд Ардчилсан нам дүрмээ шинэчилж, намынхаа аппаратад салхи оруулах цаг хэдийнэ болчихож. Үүнийг ч намын хүчтэй лидер улстөрчдөөс эхлээд жирийн гшпүүд нь хүртэл яриад эхэлчихлээ. Түүнчлэн, энэ нам фракцийн улс төрөос салахгүй бол цаашдаа ч ялагдал амсах нь тодорхой. Үндсэн дүрмээ шинэчилж, фракцийн улс төрөөс салсан цагтаа л АН-ынхан Ах намаа ялах нь тодорхой байгаа юм. МАН-ыг бодвол тэд харьцангуй шинэ улс төрийн хүчин. Монголын ард түмэн “намаа шинэчил” гэсэн том даалгавар өгч буй нь энэ удаагийн ялагдал байжээ гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн нь сайшаалтай. Өвгөрсөн, үзэл бодлоо шинэчлээгүй намд ямархуу хүнд цохилт ирдэг вэ гэдгийг МАН- ын 2012 оны ялагдал харуулсан учраас АН-ынхан шинэчлэлийг цаг алдахгүй хийх тусмаа сайн. Залуухан улс төрийн хүчинд энэ удаагийн ялагдал олон зүйлийг ойлгуулах нь дамжиггүй.
 
Ялагдлыг улс төр судлаачид олон янзаар тайлбарлаж буй. Тогтворгүй байдал буюу Засгийн газраа унагасан нь хот, хөдөөгүй ялагдахад хүргэсэн гэх тайлбарыг өгч байгаа аж. Засгийн эрхэнд гарчихаад төрөөр тоглохоос өөрийг хийдэггүй, өөрөөр хэлбэл засаглаж чаддаггүй гэдэг имижийг АН-ынхан бий болгосон ч худлаа биш.
 
Нөгөө талаас УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчилж жижиг можаритор болгох шийдвэр нь ялагдал хүлээх хамгийн том шалтгаан болсныг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, стратегийн буруу тооцоолол ялагдал амсахад хүргэжээ. Жижиг мажоритар систем бол маш их савлагаа үүсгэдэг, сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг болохыг өмнө нь нэг удаагийн ялагдлаар амссан атлаа тэд хашралгүй дахиад өөрчилж үүнийгээ үр дүнг том жижиггүй хүртэцгээлээ. 2000 оны сонгуулийн дунгээс сургамж аваагүй, сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хууль өөрчилснөөрөө тэд ялагджээ. АН-ын нэр хүнд унасан байлаа ч хэрвээ холимог тогтолцоогоор явсан бол ядахдаа 20 гаруй суудал тэд авч, хүчтэй сөрөг хүчин болж чадах байсныг судалгаагаар тогтоожээ.
 
Тиймээс ялагдлын хамгийн гол буруутан нь өдгөө намыг удирдаж буй удирдлагууд, хуулийг өөрчлүүлсэн улстөрчид гэдэг нь тодорхой байгаа юм. Хуулийг өөрчилснөөр илүү олон суудал авна гэсэн буруу тооцооллоос үүдэж дөнгөж бүлэг байгуулж буй тус намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар тактиктай оролцох нь тун ч сонин байна. Цаашлаад намаа нэр хүндтэй, туршлагатай улстөрчид даатгаж, намаа бүрэн шинэчилж чадахгүй л бол 20 жил гудамжинд лааз өшиглөсөн түүхээ эргэж давтахгүй гэх баталгаа алга даа.


Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-13 08:24:07
    yugaa bavaaldag setguulch nertei uhna ve chi. 1996-2000 ond yu bolloo. tuuniigee l davtsan uildel bolson. ard tumen bor halzan honind sanal uguhuur teneg geh ni...
  • irgen 2016-07-04 17:01:59
    Yutai unen yutai gashuun helee ve. Yag minii AN iig unelj dugnej bsniig bugdiig bichsen bna aldaagaa uursduusuu hai namiin buh gishuud. Ardchilaliin uyed deeree...
  • AN-d ichih bulchirhai bhgui 2016-07-04 14:44:37
    31-r toirgiin Tsogtgerel TESOiin buh ajilchdiig ar ger, buh hamaatantai ni uursdiin buh hamatantai 3000ad hun avaachsan. Bas yag urd oroi ni 150myn taraasan.
  • Zochin 2016-07-04 08:04:16
    Altanhuyag hulgaigaar MAXH Enhbayartai geree hiigeeguisen bol, Bayartsogt 1M $-oo ofshoordoogui bsn bol , BOND-oo zuv zartsuulaagui bsan bolood 100% yalah blaa...
  • zochin  2016-07-04 08:02:36
    zari gazar yagaad ch garahgui huniig devshuulj bn jishee ni dornodod zorig, munhtsetsed, bn bas arvinaar yah yum be uursduu buruutai MAN bas luivar hiisen bgaa ...
  • зочин 2016-07-04 07:38:56
    Үнэн юм бичжээ. Дээд талдаа дэндүү тэнэгтсэнээс ардчиллын нэр хүнд алдагдаж асар их бүтээн байгуулалтыг үнэгүйдүүллээ. Ялангуяа З.Энхболд, намын ЕНБ-ын даргын
  • чоно 2016-07-04 06:45:47
    ардчилагчид өөрөө өөрсдийгөө нухчин дарах гэж улайрч, өс хонзонгийн сэдлээр улс төр хийж байсныг хэн ч худлаа гэж хэлэхгүй билээ. АН- ынхан өнгөрсөн дөрвөн жилд...
  • Зочин 2016-07-04 06:37:06
    АН оаярцогт, бөө Фортуна Батбаяр, Эрдэнэчимэг, З.Энхболд, Тэмүүжин, Сайханбилэг, Баттулга нараас болж уналаа. С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ганбат нар ч нэмэрлэсэндээ...
  • Батаа 2016-07-04 06:28:54
    1300 байсан долларыг 2000 болгосон ард түмний амьдралд том цохилт болсоон
  • дэмжигч гишүүн 2016-07-04 06:08:36
    АН-г фракцгүй болго, фракцанд дуртайг нь АН-с зайлуул тэд тусгай намаа байгуулна биз ард түмэн АН-г л дэмжинэ. Бат үүл л их зормиг бүтээн байгуулалт хийсэн шүү?...
  • sarnai 2016-07-04 05:56:33
    Ene yalagdald umnux ueiin jiriin gishuudee tooxgui xuursh davxisan darga nar buruutai.gantsxan jishee xelexed Tsagaan darga Xuvsgulees garax bolomj bsan ch umnu...
  • hi  2016-07-04 05:53:58
    uunii dugnelt bol ard tumnii tavisan uenlgee baisan iimees uursdiiguu hir ajillasn bnaa gedegee tavisan dungee ahuylah tal deeree unuudruus bod
  • зочин  2016-07-04 05:47:12
    ичих булчирхайгүй хүмүүсийн цугларал
  • nam bus 2016-07-04 04:42:27
    songuuliin daraa ugluu gerees garhad 1 l saikhan bsn shu dotor teegleed baisan n1 um avaad haychihsan um shig, nuruu n deer daraad baisan um baihgui blson met
  • элбэгдорж 2016-07-04 04:23:27
    Элбэгдорж?
  • хотын иргэн 2016-07-04 04:16:43
    АН-ын ялагдлын гол шалтгаан нь 1. Чингэс, Самурай бондын мөнгийг хяналтгүй зарцуулж, гараа угаан улс орныг дааж давшгүй их өрөнд оруулсан.2.эдийн засаг унаж ард...
  • гишүүн  2016-07-04 04:10:17
    1. З энхболдын ааштай аадар зан намаа нам шиг удирдаж чадаагүй 2. Баттулгын МОАХ-г өмчилж намынхаа эсрэг ажиллуулж оффшорчин мүүнчин гэр зэргээр ажиллуулсан...
  • ... 2016-07-04 04:07:58
    Erdenetiin 3 uruu bairiig ulaanbaatar hotod 3 uruu bairaar solino.tohirno.t:88114543
  • иргэн 2016-07-04 03:54:55
    ЦДҮС ТӨХК-ий захирал асан Равдандорж Дарханы салбарын даргаар ямарч боловсролгүй Гомбын Болд гэгчийг томилсоноос тус салбарт АН-г үзэн яддаг болж ардчилалын нэ...
  • Zochin 2016-07-04 03:32:56
    Ardchilaas uharch communist nam songoj devshlees uharsan uls orond odoo gonshignood yahav huv zayataigaa evlereh tavilantai yum baigaa biz
  • иргэн 2016-07-04 03:10:57
    энхболд сайханбилэг нарын бодлоггүй чадваргүй байдлаас болж юм хийж байсан батүүлийн багыг унгалаа маш харамсалтай нэр дурдсан хоёр бүр зайлах хэрэгтэй
  • irgen 2016-07-04 02:58:28
    ali ch gazar tomilogdson darga nar n jinhene luivarchin honotsiin setgehuigeer ajillasan bolohoor ard tumen n suhursun itgel aldarsan. idej uuhiin dontonguud bl...
  • Yaay gehev 2016-07-04 02:47:44
    AN het ih suudliin tuluu ulairch ih zeel avch ard tumnee eldviin huil tatvaraar daramtlaj het olonhiin sanlaar dur meden huil batalj aril bish baisan.nudtei shu...
  • ANHAAR 2016-07-04 02:34:46
    Alich shatandaa bolovson huchin muutai. Ted nar ni garch ireed irgediig daramtalj ehelsen erduu l ene. Ylagdsan bol hohichino
  • Болод 2016-07-04 02:13:44
    АН арай л дэндүү төрийн бодлого муутай, дотороо хагарал бутралтай байсан нь нөлөөлсөн.
  • зочин 2016-07-04 02:03:36
    АН бол зүгээр л боловсролгүй, луйварчдын цугларал
  • Zochin 2016-07-04 02:02:18
    Dund shatnii namiin hurgan darga nar ih baisan yumaa jishee ni SHEM n tuvii Darga Hajidmaa Sunjidmaa gesen 2 dargantsar ireed munch olon huniig ajilgui bolgoson...
  • хрн 2016-07-04 01:45:55
    Ман монгол түмний найдвар шүү дээ
  • Үнэн 2016-07-04 01:44:40
    АН офшор Баярцогт, Чулуудай, архичин Фортуна Батбаяр, Эрдэнэчимэг, амжилтгүй ТТ, ОТ, бусад луйварчин гишүүдээсээ болж ялагдлаа
  • Зочин 2016-07-04 01:39:49
    Дээр бичсэн нийтлэлд тийм л олон алдаа завхрал,буруутай үйл ажиллагаа байсан юм бол гол алдаа завхралыг бий болгогчийг нэр устай нь бичих байж дээ.
  • cant 2016-07-04 01:33:26
    ЭНЭ 4 ЖИЛ МАН ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ НАМ
  • Өөрчил 1 2016-07-04 01:14:35
    Нэг фракц нь өөрсдийн намын нөхдөө Тангарагтны буг, Мүүн ажиллагаа, тайваны тагнуул, Дубайн гэрээ, ирвэс хамгаалагчын аллага, нүүрсчдийн намын төлөөлөл ЗГ гэсэн...
  • Би 2016-07-04 01:11:40
    Тойрог хуваалт, үндсэн хуулийн цэц рүү дайралт, цөөнхөө хавчин гадуурхалт, спикерийн микрофон таслалт, сайдын томилгоо, улмаар хурган даргын томилгээ гээд олон ...
  • иргэн 2016-07-04 00:56:52
    АН дотроо учраа олцгоохгүй юм даа даанч МАН бол ямар ч байсан ядуурлыг бууруулах нам биш.Цаанаа л нэг ард түмэнд ээлгүй хүйтэн хөндий царцанги төрийн албатай
  • Зочин 2016-07-04 00:56:34
    АН Монголд хийсэн ажилтай, гавъяатай нам, Тэд хүнд хэцүүгээс үл няцан үргэлж шинийг эхлүүлж, хурд сэтгэлгээгээрээ илүүрхдэг, бусдаас тод тасархай, Гэвч намаа ха...
  • nyam 2016-07-04 00:51:30
    ardchilsan nam geheer l ardchilal bii bolohgui shuu dee,MAH-d ch ardchilal baigaa,Saihanbileg,Bayartsogt geh metiin idehees eer id shidgui garuud buyanaaraa bol...
  • bat 2016-07-04 00:48:55
    MAN nam mungu uguj sanal avsan unen shdee mungu gej iim l huchtei bgaa yum MAN songsondoo ard tumen uursduu tom aldaa hiilee odoo Mongoldoo amidrah arga alga
  • MGL 2016-07-04 00:39:17
    ardchilsan nam сөнөтүгэй
    • MNG d 2016-07-04 00:51:35
      Chinii MANduulsan ardiin namchini chamaig sunuuhud 4 jiliin daraa chi naad ugee MAN daa bicheed suuj bna bh da. Haha
  • qwerty 2016-07-04 00:34:28
    bolj, ingehgeed bsan yum