МАН-ынхаан хэлсэндээ хүрээрэй

Шинэ УИХ анхны чуулганаа хийж, Ерөнхий сайдаа томилсны дараа л Засгийн газар байгуулах яриа өрнөх учиртай. Гэвч МАН-ынхан аль хэдийнэ хэн хаана очихоо яриад эхэлчихсэн сурагтай.
 
Эргэн сануулвал, МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар” байгуулж ажиллах, богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулна гэсэн заалтыг тусгасан. Мөн үндсэн чиг үүргийн таван яамнаас бусад яамыг давхар дээлгүй буюу УИХ-ын гишүүн бус хүмүүсийг сонгоно. Өөрөөр хэлбэл, сайд нар дан дээлтэй байхаас гадна, яг тухайн салбарынхаа мэргэжилтэн нь байх ёстой гэдгийг онцолсон билээ.
 
 
Тэгвэл МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулчихлаа. Ингэснээр ямар нэг улс төрийн нам хүчинтэй эвсэхгүй дангаараа Засгийн газар бүрдүүлж ажиллах эрхзүйн орчин бүрдээд байгаа юм.
 
Тиймдээ ч Засгийн газраа эмхлэн байгуулах, хэн хэнийг сайдаар томилох вэ гэдгаэ яриад эхэлчихсэн хэрэг л дээ. Ерөнхийлөгч ч ирэх сарын 1 гэхэд УИХ, Засгийн газар бүрдэх ёстой гэдгийг хатуу мэдэгдсэн.
 
Хамгийн эхний асуудал бол ялсан намын дарга Ерөнхий сайд болдог гэх дүрмээрээ М.Энхболд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болох нь тодорхой байгаа юм. Тэгвэл М.Энхболдын мэргэжлийн Засгийн газар 11 яамтай байхаас гадна сайд нарын марафон ч аль хэдийнэ эхэлчихсэн. Учир мэдэх хүмүүс МАН энэ удаагийн сонгуулиар залуусаа дэвшүүлж, лидерүүдээ үлдээсэн нь тэднийг Засгийн газарт ажиллуулна гэсэн таамагтай нийцэж байх шиг. Мөрийн хөтөлбөрт нь тусгаснаас харахад, Хууль зүйн яам, БОНХЯ, Сангийн яам, Гадаад хэргийн яам гэсэн дөрвөн яам “давхар дээл”-тэй сайдтай байх бололтой.
 
 
Харин Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох нь хамгийн боломжтой хувилбар хэмээн үзэж байгаа гэсэн. Түүнчлэн БСШУЯ-ны хувьд Ё.Отгонбаяр гэсэн таамаг байгаа бөгөөд Т.Ганди, ЖСауле, В.Удвал нар Засгийн газарт орж ирэх магадлал ч өндөр байгаа.
 
Харин ЭМС-ын сайдаар Д.Очирбат, Хүнс, хөдөө аж, Хүнс, хөдөө  аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдааар ажиллаж байсан Т.Бадамжунай, дэд сайд асан Ж.Цолмон гэх мэтчилэн таамаг гарчихаж.
 
Үүнээс гадна яамдын тоог цөөлж, төрийн албыг цомхон батлах тухай яриа ч гараад байгаа билээ. Магадгүй яам нь цөөхөн болохоор сайд нар давхар дээлтэй болчих юм биш биз гэсэн хардлага ч одоо явж байна. Засгийн газрын 2014 оны шинэчлэгдсэн бүтцээр 13 яам, 11 тохируулагч агентлаг 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болсон. Гэхдээ 16 сайдтай байх бөгөөд үүнээс хоёр нь Шадар сайд, нэг нь Ерөнхий сайд хэвээр байхаар тусгагдсан.
 
Тэгвэл үүнийг өөрчлөх эрх МАН-д бий. Мэдээж УИХ-д сонгогдсон шинэ залуусыг юу юугүй сайд дарга болгохгүй нь ойлгомжтой биз. Тэгэхээр “хуучин бууны хугархай”- нуудад сайд даргын сэтэр буух нь дамжиггүй. За тэгээд, ямар ч таамаг өрнөж байсан МАН-ынхан одоо хэлсэн амандаа хүрч мэргэжлийн Засгийн газраа байгуулах ёстой. Тэгэхгүй бол парламентаар нь дүүрэн “бор халзан хонь”-нууд байгаа шүү дээ. УИХ-д сонгогдож, түр үнэмлэхээ гардаад буй МАН-ын гишүүдийн 39 нь “шинэков”-ууд. Тэд одоохондоо Төрийн ордондоо төөрч байгаа учраас энэ дөрвөн жилд суралцаад л дуусна. Тал хувь нь хууль баталж, улсыг удирдах учраас Засгийн газраа л олигтой байгуулахгүй бол хэцүүдэх биз. Тэгээд ч төв талбайд давхар дээл өмсч, эсэргүүцэл илэрхийлэн жүжиг тоглож явсан тэд ямар нүүрээрээ УИХ-аас сайд дарга томилох билээ.
 
 
Эр хүн хэлсэндээ гэдэгчлэн мэргэжлийн болгохын тулд мөнгөнөөс татгалзахаас өөр аргагүй л болох нь дээ. Тэр тусмаа МАН-ынхан дэд сайдаас татгалзахгүй бол өнгөрсөн дөрвөн жилийнх нь тэмцэл үнэ цэнэгүй болж хувирна шүү дээ. Тиймээс эр хүн шиг хэлсэн ярьсандаа л байгаарай, МАН-ынхаан.


Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадам 2016-07-04 12:27:04
    М. Энхболд , У.Хүрэлсүх хоёр зүгээр дээ. Энэ хоёр хамтарсан нь хаа хаанаа хэрэгтэй. Намын олон түмэн ийм бодолтой байна.
  • Byambaa 2016-07-04 10:24:35
    Eruul mendiin salbariig Tsolmond ogch suiruulev dee bas!
  • irgen 2016-07-04 06:20:09
    Үүнээс гадна яамдын тоог цөөлж, төрийн албыг цомхон батлах тухай яриа ч гараад байгаа билээ.... Энэ байж болохгүй шүү Хэлсэндээ хүрэхгүй бол ард түмэн босно шүү...
  • bold 2016-07-04 05:56:16
    tsolmong demjij bn
  • Зочин 2016-07-04 04:11:08
    МАН энэ4 жилд сайн ажиллавал АН-хан өндийхгүй дээ. МАН-ын ялалт үргэлжлээд явах байх. Муу ажиллавал МАН,АН хоёр хоёулаа баяртай болох байх.
  • зочин 2016-07-04 03:12:11
    Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтаа биелүүлэхийг харж л байгаа даа хүмүүс
  • ГЭНЭН ЛЮМПЭНГҮҮДЭЭ 2016-07-04 02:57:28
    ГЭНЭН МОНГОЛЧУУД ЮУ ГЭНЭ ВЭ ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭЭРЭЙ Ч ГЭХ ШИГ ХЭЗЭЭ ХЭН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ БАЙСНЫГ ХЭЛЧИХДЭЭ СОНГУУЛИЙН ДАРАА ТА НАРЫГ ШУУД Л МАРТДАГ Ш ДЭЭ
  • Zochin 2016-07-04 01:49:15
    Huns HAA-n saidaar Terbishdagva turshlagatai begeed mergejliin hun,oroigoor Badamjunai muu nertei gazar zarah ajil hiih biz
  • MUU 2016-07-04 01:43:20
    MAN MUU ULSUUD IHTEI NAM SHDEE
  • Mongolz 2016-07-04 00:58:39
    Ene nam ugaasaa eleg negtnee hyadaj tsusan deer byaldaj bosson, nuguu talaas 70 garui jil tarxi ugaalt hiisen. AN shig aldaa, onoogoo zarlad bhgvi tag bolno.
  • зочин 2016-07-04 00:46:39
    Өөрсдийгээ цэвэрлэж дараа нь бусдыг цэвэрлэ. Өөрсдийн дотор С.Баяр, Эрдэнэтийн ГАНЗОРИГООМ эхлээрэй. Шуудхөрөнгийн хураах хэрэгтэй. заавалШОРОНД хийх гэх хэрэг...
  • Me 2016-07-04 00:32:49
    Ard tumen hashirchihsan, uursduu songochood l aidastai Ardiin namdaa tugs itgej uguhgui l bga yum. Ardiin nam huiten jin tavihdaa mergeshsen nam.
  • Зочин 2016-07-04 00:30:42
    МАН хэзээч хэлсэндээ хүрч байсан түүх байхгүй. 100 жил улс орныг зайдагнаж, ард иргэдийг хуурч мэхэлж, өнөө маргаашаа аргацаасан "саарал" байдалтай байлгаж өө...