Шинэ парламентийн содон өнгө
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан 76 өнгөрсөн долоо хоногт түр үнэмлэхээ гардсан. Тэгвэл шинэ парламент маргааш анхдугаар чуулганаа хийхээр зэхэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ажилдаа шуурхай орохыг сануулсан учир шинээр парламентийнхан хэсэгтээ завгүй гүйлдэх нь.

Шинээр бүрэлдэх парламентад урлаг спорт, улстөр, бизнесийн төлөөллийнхөн багтсан байх. Тэгвэл сүүлийн үед хүндхэн байдалд орчихоод байгаа эрүүл мэндийн салбарын төлөөлөл энэ парламентад багтаж чадсангүй. Тэгэхээр нөгөөдөр МАН-ын бага хурлаар тодрох Ерөнхий сайд энэ асуудалд анхаарч салбарын сайдад мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй болж байна.

Шинэхэн парламентийн шинэлэг өнгүүдийг сонирхъё.

Хамгийн ахмад гишүүн Ч.Улаан

 

Парламентийн ахмад гишүүн нь Ч.Улаан. Иймээс анхдугаар хуралдааныг Ч.Улаан даргалан явуулахаар болж байна. Түүний хувьд 62 настай. Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн.  Доктор,  профессор. Монгол Улсын гавьяат эдийн засагч нэгэн юм. Өмнөх парламентын хамгийн ахмад гишүүн нь Д.Дэмбэрэл гишүүн байсан юм.     
  
Хамгийн залуу гишүүн Ч.Гантулга

 
“Хас”-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга УИХ-ын 2016 сонгуулиар бүрэлдсэн парламентийн хамгийн залуу гишүүн боллоо. 1987 онд төрсөн залуухан УИХ-ын гишүүн Д.Гантулга  МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн.
Монголын лектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулсан. 2011-2015 онд НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 оноос НАМОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.
Хамгийн олон жил парламентад суусан гишүүд

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар парламентад хамгийн удаан хугацаагаар сууж байна. Тэд УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэнд УИХ-д хамгийн олон удаа буюу 28 жил парламентад суужээ.
 
Төрсөн эгч дүүс нэг ангид суухаар болов

 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас, харин түүний эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгууллаа.
Ийнхүү эгч дүүс УИХ-ын чуулганы танхимд мөр зэрэгцэн сууна.
Б.Наранхүүгийн хувьд 2016 оны сонгуулиар “УИХ-ын сонгуулиар гишүүн болсон. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан гэдгээр нь олон түмэн сайн мэднэ.
Ийнхүү нэг гэр бүлээс анх удаа парламентын танхимд суухаар болов. Б.Наранхүү гишүүний хувьд чуулганы хуралдаанд ховорхон суудаг гишүүдийн тоонд ордог.
Дундговьчууддаа баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг дааж ажиллана. Эгчтэйгээ цуг нэг танхим сууна гэхээр их сонин байна. Эгчдээ амжилт хүсье.
 
Бөхчүүд бөхийн ирээдүйг гэрэлтүүлэх үү



 

Парламентийн танхимд  энэ жилээс гурван бөх гишүүн сууна. Тэд зүүний магнайг манлайлна. Олонх болсон эрх баригч хүчинд аваргууд гурван суудал авчирлаа. Анх 2004 онд б.Бат-Эрдэнэ   УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Үүнээс хойш Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Харин Д.Сумъяабазарын хувьд өнгөрсөн 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Харин өнөө жил бол буюу 2016 сонгуулиар А.Сүхбат аварга сонгогдлоо.  Энэ ч үүднээс олон нийтийн зүгээс Үндэсний бөхөд шинэчлэл хийгдэж,  нэр хүнд нь унаад байгаа монгол бөхийн ирээдүйд өөрчлөлт орох байх хэмээн итгэж байна.
 
Зохиолчдын ирээдүй Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нарын гарт


 
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал  Г.Мөнхцэцэг УИХ-д Дорноговь, Говь-Сүмбэр аймгаас сонгогдов. Сүүлийн жилүүдэд Монголын зохиолчдын эвлэлийг толгойлж ирсэн юм. Тэр нэгэн ярилцлагадаа Монголын зохиолчдын нийтлэг зовинол болсон эх хэлний ондоошил,оюуны доройтол, гээд үгүй болж буй монголын тархины зовлонгоос хагаслах “Монгол утга зохиол” үндэсний хөтөлбөрийг манай удирдах зөвлөлийн гишүүд, үндэсний төвүүд соёл урлагийн хороо, яамны ажлын хэсэг боловсруулан өргөн бариад байгаа. Хэлцэгдэж хэрэгжих  цаг нь ирэх байх” хэмээж байсан. Тэгвэл түүний хийх ажил эндээс эхлэх нь тодорхой. Түүний энэ ажилд  “Болор цом”-ын эзэн, яруу найрагч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дэм болох нь дамжиггүй.
 
Хамгийн олон эмэгтэй гишүүд



 
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээд УИХ-д 11 эмэгтэй гишүүнтэй болж байсан. Тэгвэл энэ жил  13 эмэгтэй УИХ-д суухаар боллоо.
АН
-З.Нарантуяа
МАН
-Д.Оюунхорол
-Д.Сарангэрэл
-Б.Саранчимэг
-М.Оюунчимэг
-Ц.Гарамжав,
-Б.Ундармаа,
-А.Ундраа
- М.Билэгт
-Н.Амарзаяа
-Г.Мөнхцэцэг
-Н.Оюундарь
-Ц.Цогзолмаа нар эмэгтэй гишүүдтэй болжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-04 17:15:30
    odoo.NAH iin oligarhuud durbun jiliin daraa AN IIN OLGIARHUUD eeljilseer MU AFRIK.saihan bolohiig bidnii nas gvitsej xarah uu. mongolchuudaa...
  • Me 2016-07-04 01:21:51
    Za edniig harj naana ni setgeleer unaad yahav, 4 jiliin daraa MAN songoson ard tumendee dungee taviulahaa bitgii martaarai.
  • иргэн 2016-07-04 01:01:11
    монголчууд үүрд дундаж наслалт багатай мөн ядуурал ихтэй байсаар байх болно
  • Парламент хег боллоо 2016-07-04 00:33:09
    бехчууд, дуучид, яруу найрагчид, бизнесмэнууд Монгол тер ийм л хумуусээс бурдэж байна даа Терийн хумуус улам ховордсоор...