Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” дэлхийн дэвжээ рүү тэмүүллээ
Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөхөөр болжээ. Энэ талаар Зохиолч Б.Батрэгзэдмаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ. Энэ алдарт үг бол Монголын зохиолчдын орь хүслийн уриа үг юм. Тийм ээ, өнөөдрийн монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээнд явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа монголчууд маань, мөн монголч эрдэмтэд хүртэл уншиж , орчуулан гаргах санал хүсэлт тавьж, өнөөдөр ном маань “VAJRA” буюу “Очир” хэмээх нэртэйгээр Америкийн “AMAZON”–ны “Kindle Scout”-аас зөвшөөрөгдөж, номын талбарт өрсөлдөхөөр гарч ирлээ.
Санал авалт долоодугаар сарын 2-ны 12:00 цагт эхэлж, наймдугаар сарын 1-ний 12:00 цагт өндөрлөнө. /Америкийн цагаар интернетэд нээгдэж, дэлхийн уншигчдын саналыг авах болно./ Монголчууд аа! Монголынхоо утга зохиолыг дэлхийн тавцанд дэмжээрэй! Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа миний бүтээлд уншигчдын саналаа өгнө гэдэгт итгэж байна! Алдарт яруу найрагчийнхаа захиасаар “Очир эрхшээгч” роман маань дэлхийн дэвжээ рүү тэмүүллээ! Номын буян таньд болоод таны гэр бүлд хурах болтугай!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Монголынхоо утга зохиолыг дэлхийн тавцанд дэмжих хүсэлтэй хүн бүхэн https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW хаягаар нэвтрэх хэрэгтэй юм байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.