Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар  хална
 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine