МАН “мандсан” долоо хоног
Өнгөрсөн долоо хоног улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэе.
 
Ирэх дөрвөн жил төрийн сэнтийд залрах 76-г сонгов

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнгөрсөн долоо хоногийн лхагва  гарагийн өглөө 7.00 цагт орон даяар эхэлсэн. Ингээд Монгол Улсын иргэд энэ өдөр Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонголоо.
Энэ сонгууль МАН үнэмлэхүй ялалтын уухайн түрлэгтэй болж өнгөрөв.  УИХ-ын 2016 оны сонгууль жижиг мажоритар системээр явагдсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийтдээ 497 хүн өрсөлдөж байгаагаас 129 нь эмэгтэй нэр дэвшигч байв. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд  2288 гээд  нийтдээ 2786 нэр дэвшигч сонгууль өрсөлдөж буй юм.
Энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалт сайн болсон бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо олон нийтээс магтаал хүлээгээд байна.
Сонгуулийн үр дүн санаанд оромгүй байсан нь мөн л олон хүнийг цочирдуулсан гэхэд болно. Учир нь 496 нэр дэвшигч өрсөлдсөн тус сонгуулийн нийт үр дүнгээр Монгол Ардын нам 65 суудал, Ардчилсан нам есөн суудал, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан юм.
 
Ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
 
УИХ-ын  2016 оны сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд үнэмлэхээ гардлаа. СЕХ нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгосны дараа Ерөнхийлөгчид УИХ-ын сонгуулийн дүнг айлгав. Энэ үеэр Ерөнхийлөгч энэ сарын 5-ны 11:00 цагаас чуулганыг хуралдуулах зарлиг гаргаснаа дуулгалаа.
 

ЭЕШ-ын дүн гарлаа

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариуг Боловсролын үнэлгээний төв өнгөрсөн баасан гарагт гарлаа. Энэ дүн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байршсан юм.
Мөн шалгуулагчид интернэтэд орох боломжгүй бол дүн, оноогоо гар утсаараа мессеж илгээж харах боломжтойг албаныхан дуулгаж байв.
Харинэнэ дүн гарснаас хойш дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл, хуваарь сонголт эхэлсэн юм.. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгэж байна. Зарим сургуулиуд элсэгчдээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-наас бүртгэж эхэлсэн байна.
МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долдугаар сарын 2-5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1-нээс идэвхжиж байна. Элсэгчдийн бүртгэл баяр наадмын өмнө өндөрлөнө
 
Доллар дахин чангарч эхэллээ

Энэ оны эхэн үеэс 2050 төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш 1944 төгрөгийн ханштай болтлоо буурсан. Харин сонгуулийн санал хураалт явуулах өмнөх өдрөөс буюу  өнгөрсөн сарын 28-аас эхлэн валютын зах зээлд ам.долларын ханш өссөн юм. 
Ам.долларын ханш  цаашид буурах төлөв байхгүйг эдийн засагчид хэлж байсан ч оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотойгоор ам.долларын ханш буурна гэх хүлээлт байсан юм. Харин энэ хүлээлт байхгүй боллоо.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.