
Бангладешийн нийслэл Дака хотод байрлах нэгэн кафе руу зэвсэгтэй этгээдүүд халдаж, хэдэн арван хүнийг барьцаалжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын тусгайгийн алба хаагчид хэрэг гарснаас хойш нийтдээ 10 цаг гаруйн хугацаанд кафен барилгыг бүсэлсэний эцэст дотогш нэвтэрч, буудалцах дуу тухайн бүсэд нүргэлж буй тухай эх сурвалжууд дамжууллаа.
Хэрэг гарах үед кафед олон тооны гадаадын жуулчид байжээ. Өчигдөр орой 20 гаруй хэт даврагч Лалын улс бүлэглэлийн дайчид кафе руу халдаж барьцаалсан байх бөгөөд цагдаагийн алба хаагчтай буудалцсаны улмаас хамгийн сүүлд авсан мэдээллээр хоёр цагдаа амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Одоогоор Лалын улс бүлэглэл хэргийн хариуцлагыг өөртөө хүлээгээд байна.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Б.Даваахүү