Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ

Зуны улирал болж байгаатай холбогдуулан үсээ хэрхэн арчлах талаарх зєвлєгєєг хүргэе. Бүгчим агаар, хурц нарны гэрэл ямар ч хvний үсний өнгийг гандуулж хуурайшуулдаг. Нарны гэрлийн тусгай эффект нь үсэнд яг л үсний сэнс шиг үйлчилдэг ажээ. Тиймээс зуны улиралд үсээ хэрхэн арчлах ёстой вэ.

  • Нарнаас үсээ хамгаалахын тулд алчуур юмуу малгай ємс. Гэхдээ энэ нь таны хуйхыг хэт барьсан, чанга боосон байх ёсгvй гэдгийг санаарай. Учир нь чанга боосон алчуур юм уу, багадсан малгай нь цусны эргэлтийг удаашруулдаг.

  • Хэрвээ та наранд удаан хугацаагаар явах хэрэгтэй болоод толгойдоо ямар нэгэн юм ємсмєєргvй санагдаад байвал нарнаас хамгаалах тосыг түрхээрэй.

  • Та гэрээсээ гарахаасаа ємнє үсэндээ нарнаас хамгаалах ангижруулагч түрхэж гараагvй бол таны үсэн дээр жигдээр нарны тусгал тусах болно. Гэхдээ та гэртээ ирээд үсээ гvн ариутган угааж чадвал энэ нь таны үсийг гэмтээхгvй.

  •  Үсэндээ халуун зvйлсийг тухайлбал үсний сэнс, индүү, үсний хайчийг хязгаартай хэрэглэж бай.

  • Хэрвээ та үсэндээ үсний хайч юм уу, индүү хvргэх шаардлагатай болвол хэрэглэхээсээ ємнє үсэндээ ангижруулагч тvрхээрэй.

  • Үсээ халуун усанд угаах юмуу, халуун шүршүүр хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Харин оронд нь халуун бvлээн ус хэрэглээрэй. Учир нь халуун ус таны үс, арьсыг гэмтээдэг.

  • Усны нэгдэлтэй бvтээгдэхүүнийг хэрэглэх нь таны үс болон бvхий л биеийн эрүүл мэндэд тань хамгийн тустай.

  • Хуурай үсэндээ формальдегид юм уу алкохолын тєрлийн хольцтой бүтээгдэхvvн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Харин үүний оронд байгалийн гаралтай бүтээгдэхvvнийг хэрэглээрэй.

  • Үсээ байн байн угаахаас зайлсхий. Шампуниар олон дахин угаах нь үсний тань чийглэг байдлыг алдагдуулна.

  • Єдєр бүр үсэндээ ангижруулагч хэрэглэ.

  • Хэрвээ үсээ гадаа угаах шаардлага гарсан бол хуурай шампуныг ашиглаарай.

  • Усан сан юм уу далай руу орохынхоо ємнє үсээ норгож байгаарай. Энэ нь усан дахь давс, хлорын үсэнд тань шингэх шингэцийг удаашруулдаг.

  • Сэлснийхээ дараа цэвэрлэгээний шампуныг хэрэглэж байгаарай. Энэ нь таны үсэнд үлдсэн байж болох тунадасыг арилгана. Хэрвээ угаахгvй бол хлор таны үсийг хатууруулан хуурайшуулах болно.

  • Үсээ 6-8 долоо хоног бүрт тэгшилж тайрч бай. Энэ нь таны үсний үхэжсэн хэсгийг арилгах бєгєєд халуун дулааны улиралд хүний үс маш хурдацтай ургадаг юм.

  • Үсээ арчилгааны бүтээгдэхүүн дээрх "Replenish" хэмээх үг нь үсийг тань чийгшvvлэх аливаа бүтээгдэхvvний хольцтой байдаг.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.